Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап лам таван долоо хоногийн дараа эмнэлгээс гарлаа

Ромын Пап лам Францис хатгааны улмаас таван долоо хоног эмнэлэгт эмчлүүлсний дараа ням гарагт /2025.03.23/ эмнэлгээс гарсан байна. 88 настай тэр өчигдөр өглөө Гемелли эмнэлгээс гарахдаа цугласан олонд мэндчилж, эрхий хуруугаа гозойлгожээ.

Францис хоёрдугаар сарын 14-нд бронхит нь даамжирсны улмаас эмнэлэгт хэвтсэн. Түүнийг эмнэлэгт хэвтсэний дараа амьсгалын замд нь бактери, вирус, мөөгөнцрийн нарийн төвөгтэй халдвар үүсэж, хоёр уушги нь хатгаа болсныг эмч нар оношилсон юм. Францис өмнө нь ийм удаан эмнэлэгт хэвтэж байгаагүй. Уг явдлын дараа түүнийг Гэгээн ширээт улсын захирагчийн албан тушаалаа хүлээлгэн өгч магадгүй гэх яриа хүч авсан юм.

Пап ламын хувийн эмч Луижи Карбон бямба гарагийн /2025.03.22/ орой хэвлэлийн бага хурал хийхдээ Францисийн бие тогтвортой сайжирвал тэр ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно гэжээ. Түүний хэлснээр эмнэлэгт байх үе Пап ламын амьсгалын замд цочмог хямрал үүссэний улмаас амь насанд нь хоёр удаа эрсдэл үүссэн юм. Ватикан мэдэгдэл хийснээр Францис ямар нэгэн ажилд оролцох төлөвлөгөө одоохон гаргаагүй байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button