Дайны улмаас 50 мянган хүн амь үрэгдсэн гэж Газын зурвасын албан тушаалтнууд мэдээллээ

Израил, Хамасын дайны улмаас 50 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Ням гарагт /2025.03.23/ Израил Газын зурвасын өмнөд хэсэгт агаарын цохилт өгсний улмаас 26 хүн амь үрэгдсэний нэг нь Хамас бүлгийн ахлах албан тушаалтан байсан гэж эрүүл мэндийн яам нь мэдээлжээ. Мөн Израилын зэвсэгт хүчин өмнөд бүсэд оршдог Рафа хот руу цэргээ оруулсан байна.
Хамас бүлгийн удирддаг Газын зурвасын эрүүл мэндийн яам нь нас барсан хүмүүсийн энгийн иргэн эсвэл байлдагч байсан эсэхийг нь ялгаж, салган мэдээлдэггүй. Израилын тал дайны явцад 20 мянга орчим байлдагчийг устгасан гэж мэдэгдэл гаргаад байгаа юм.
Бямба гарагийн /2025.03.22/ орой Израилын засгийн газар Газын зурвасаас явах хүсэлтэй палестинчуудыг гаргах ажлын явцыг ахиулах үүрэг бүхий шинэ захиргаа байгуулахыг баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын зурвасаас палестинчуудыг гаргаж, хөгжүүлэх санааг дэвшүүлсэн. Палестинчууд нутгаа орхин явах хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлээд буй. Харин хүний эрхийн төлөөх байгууллагууд энэ нь олон улсын хуулийг зөрчсөн явдал болно гэж үзэж байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.