Нийгэм мэдээ

“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар зохион явуулна

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон өнөөдрөөс эхлүүлж буй “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эхлүүлсэн байна.  

Энэ талаар дэлгэрүүлэн ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоон хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн хүрээнд Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг пүрэв гарагийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Өнгөрсөн жил манай улсад 36 мянга 400 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэний 40 нь 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт байсан. иймээс сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан дээрх аяныг зохион байгуулж буй бөгөөд иргэн бүр өрхийн аюулгүй, эрсдэлийн бэлэн байдлаа хангах өдөр болгож зарласан” гэсэн юм.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд 2021-2024 онд гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй. Маргааш, нөгөөдөр ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button