Нийгэм мэдээ

ТЦА: Цахилгааны масс гарч өвс ачсан машин шатсан. Хүний амь эрсдээгүй

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо ачааны машин шатсан осол гарлаа.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:39 минутад “Машин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Цагдаагийн байгууллагаас шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсаныг Гал унтраах 26-р анги гурван тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй" хэмээлээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button