Нийслэл

Хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэгдүүлж, шинэчлэн тогтоохыг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцүүлэн шийвэрлэх юм. Урамшууллын нэмэгдэлтэй холбоотой төслийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан Засаглал, эрх зүйн хорооны гишүүдэд танилцууллаа.

Хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбоотой төслийг хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын Ээлжит бус V хуралдаанд хэлэлцүүлэн эцэслэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хорооны авгай намын бөөс

Бэхээ
Бэхээ

Дөрвөн жилд 1удаа айлын хаалга балбаж сонгуулийн сурталчилгааны материал тараадаг ажил хийдэг хэдэн авгай нарын урамшуулал нэртэй цалин яахаараа 1200 000 төгрөг байдаг юм бэ.Ядахнаа гудамжинд бохир усаа асгадаг,хогоо гудамжинд хаядаг айлд ороод шаардлага тавьдаг бол яах вэ.Тэр цалин чинь татвар төлөгч миний мөнгө шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button