Хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэгдүүлж, шинэчлэн тогтоохыг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцүүлэн шийвэрлэх юм. Урамшууллын нэмэгдэлтэй холбоотой төслийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан Засаглал, эрх зүйн хорооны гишүүдэд танилцууллаа.
Хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбоотой төслийг хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын Ээлжит бус V хуралдаанд хэлэлцүүлэн эцэслэх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорооны авгай намын бөөс
Дөрвөн жилд 1удаа айлын ха�##�га б�##�баж сонгуулийн сурт�##�чилгааны матери�##� тараадаг ажил хийдэг хэдэн авгай нарын урамшуул�##� нэртэй ц�##�ин яахаараа 1200 000 төгрөг байдаг юм бэ.Ядахнаа гудамжинд бохир усаа асгадаг,хогоо гудамжинд хаядаг айлд ороод шаардлага тавьдаг бол яах вэ.Тэр ц�##�ин чинь татвар төлөгч миний мөнгө шүү дээ.