ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд мөнгө завшсан гэх хэргийн шүүх хурал эхэлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан Тимур Иванов хөрөнгө шамшигдуулсан гэх хэргийн шүүх хурал даваа гарагт /2025.03.24/ эхэлсэн байна. 49 настай Иванов нь ОХУ-ын зэвсэгт хүчний барилгын төслүүдийг удирддаг байсан юм. Кремль батлан хамгаалахын салбартаа цэвэрлэгээ хийж эхэлсний хүрээнд Ивановыг 2024 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан. Хэрвээ тэр гэм буруутай нь тогтоогдвол олон жилээр хорих ял сонсох магадлалтай.
Прокурорууд түүнийг 2016 онд дампуурсан “Intercommerz” банкнаас 3.2 тэрбум рубль буюу 38.2 сая ам.доллар, Батлан хамгаалахын яам хоёр онгоц худалдан авахад 200 сая рубль завшсан гэж буруутгаж байгаа юм. Иванов нь Украины дайн эхэлснээс хойш баривчлагдсан ОХУ-ын батлан хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтан болсон. Эрх баригчид мөрдөн байцаах явцад түүнтэй холбоотой тансаг зэрэглэлийн олон машин, эд хөрөнгийг хураан авсан юм. Ивановтой хамт Батлан хамгаалахын яамны харьяа Оборонлогистика корпорацийн захирал асан Антон Филатов шүүгдэж байгаа. Тэд хөрөнгө шамшигдуулсан хэрэгт гэм буруугүй гэх байр суурь шүүхийн өмнө илэрхийлсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.