О.Алтангэрэл, Т.Сүхболд хоёр гар нийлэхгүй байгаа юу, АН-ынхан сумласан уу

Өчигдрийн /2025.03.24/УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэх "Ноорог медиа"-гийн асуудлын талаарх ХЗДХ-ийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо.
Энэ үеэр хоёр ч гишүүн "О.Алтангэрэл сайд ЦЕГ-ын даргаа өөрчилж өөрийн багаа бүрдүүлэх ёстой" гэдэг агуулгыг цухуйлгав. Харин зарим нь “сенсаци дэгдээхийн цаад санаа оноо юу” гээ хардав.
Юун түрүүнд, Цагдаагийн тухай хуулийн 20.1-т
- "Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө" гэж заасан байдаг.
Тодруулбал, ЦЕГ-ын даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх ХЗДХ-ийн сайдад бий. Тэгэхээр намын гишүүд нь О.Алтангэрэл сайдыг "ЦЕГ-ын даргаа соль" гэх шахаанд оруулах, сумлахын чухам аль нь вэ. Тэдний сумлагаа хэр бодитой асуудал вэ. Цаг үеэ далимдуулсан хэрэг үү, эсвэл О.Алтангэрэл, Т.Сүхболд нар гар нийлж ажиллаж чадахгүй байгаа юу гэхчлэн асуултууд ар араасаа хөвөрнө.
"Ноорог медиа"-тай нийгэмд үүсээд байгаа асуудалд ХЗДХ-ийн сайд болоод цагдаагийн байгууллагын аль аль нь олон нийтэд "чичлүүлэв". Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэж өөрийгөө илчилсэн иргэн гадаадаас мэдээлэл хийж, хэрүүлийн үзүүрийг цагдаагийн байгууллага руу чиглүүлчихсэн. Цагдаа нар мөрийтэй тоглоом, хар тамхины сүлжээнд холбоотой тухай мэдээлэл ил, далд яригдсаар асар удаж буй. Хөөс хараграх нь ч гэгдлээ. Нөгөө талд Засгийн газар нь сайд О.Алтангэрэлээ урдаа бариад шууд яриулж, бамбай болгочихлоо.
Тэд үүссэн асуудлуудаа хэрхэн гар нийлж цэгцлэх вэ гэдэгт ч олон нийт анхаарал тавих нь ойлгомжтой.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН ёстой сонгуульд ялсан эрх баригч намтай аятай л аяглаж байх шив ккк. АН-хан энд тэндгүй л томилогдож дарга болж байна
АН-аас их хур�##�д сонгогдсон үл бүтэх этгээдүүд нь арай гайгүй ажил хийдэг, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй нэгнийгээ дарамт�##�ж, жаахан л өө сэв гарв�##� �##�банаас нь мултлах гээд байдаг нь хэвээрээ л юм байна. АН засагт хамтарч байгаа болохоос дангаараа төр бариагүй гэдгээ ойлгож дарв�##�зах нь дээр байх шүү. Зарим тэнэг юмнууд арай л дэндүү дарв�##�заж байна, дааганаас унаад үхдэггүй, даравгараасаа болж үхдэг юм даа.
Наад 2 чинь угаасаа нэг баг шдээ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Баасанхүүгээр сольчих
Баасанхүү даанч ХУрцын хонины хонхорын гөлөг............. суганы үс шүү..........