Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Трампт өөрийнх нь хөргийг зуруулж бэлэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт өөрийнх нь хөргийг зуруулж бэлэглэсэн талаар Кремль даваа гарагт /2025.03.24/ мэдээлжээ. Энэ сарын эхээр АНУ-ын тусгай элч Стив Виткофф Москвад айлчлах үед Путин хөрөг зургийг өгсөн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

Виткофф Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцсэний дараа Путинтэй уулзсан юм. Дайныг зогсоох тухай хэлэлцээг АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд даваа гарагт /2025.03.24/ Саудын Арабд үргэлжлүүлсэн.

Бэлэг өгсөн талаар Виткофф Такер Карлсонтой ярилцлага өгч байхдаа дурдсан юм. Виткофф хэлэхдээ Трамп тэрхүү хөрөг зургийг үзэсгэлэнтэй байна хэмээж, илэрхий сэтгэл нь хөдөлж байсан гэжээ. Карлсонтой ярилцахдаа тэр Путиний бэлгийг өгөөмөр гэж тодорхойлсон байна. Путин өнгөрсөн жил Трамп буудуулсны дараа түүний төлөө залбирсан гэдгээ Виткоффтой уулзахдаа хэлжээ. 2018 онд Путин Трампт хөлбөмбөг бэлэглэсэн юм. АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах алба чагнах төхөөрөмж байгаа эсэхийг шалгасны дараа Трамп бөмбөгийг хүүдээ өгсөн байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 13:58

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button