“Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал зүрхний шигдээсээр нас баржээ

“Samsung Electronics” компани мягмар гарагт /2025.03.25/ мэдээлэл хийхдээ гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсний улмаас 63 насандаа амь үрэгдсэн гэжээ. Хан Жон Хи “Samsung” компанийн хэрэглээний цахилгаан бараа, гар утасны төхөөрөмжүүдийн салбарыг хариуцаж ажилладаг байсан юм. Харин гүйцэтгэх захирал Жун Ён Хюн микрочипийн бизнесийг хариуцаж ажилладаг.
Хан Жон Хи “Samsung Electronics” компанид 40 гаруй жилийн өмнө ажилд орсон юм. Тэр телевизийн бизнесийг нь хөгжүүлж карьераа босгосон байна. Хан Жон Хи 2022 онд “Samsung Electronics” компанийн дэд дарга, гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Тэрээр мөн тус компанийн ТУЗ-ийн гишүүн байжээ. Хан Жон Хи өнгөрсөн долоо хоногт болсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг даргалж явуулсан юм. Тус хурлаар хувьцаа эзэмшигчид “Samsung” компанийн хиймэл оюун ухааны салбарт хоцорч байгааг шүүмжилсэн байна. “Samsung Electronics” компани өнгөрсөн жил явагдсан хиймэл оюун ухааны тэсрэлтээс ашиг олж чадаагүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амь үрэгдээд байхдаа яахав дээ. Нас барсан хүнийг дайнд амиа �##�дсан юм шиг ингэж бичиж л байдаг.
ШААЛ ЭРГҮҮ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДЧООД ТҮҮНДЭЭ ИТГЭЭД ЯВАА ЭНЭ МАЛНУУД МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ НАЙРУУЛГА ҮЗЭЭГҮЙ ЮМ УУ? БУУДУУЛЖ ЭСВЭЛ ТАНКТАЙГАА ШАТСАН ОНГОЦТОЙГОО СӨНӨСӨН ХҮМҮҮМИЙГ АМЬ ҮРЭГДСЭН ГЭДЭГ ЮМ МАЛНУУДАА.ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР ТААЛАЛ ТӨГСӨВ АСУУЖ БАЙГААЧ ЭНЭ ЭРГҮҮ МАЛНУУДЫХАА МЭДЭЭНЦЭРИЙГ ХЯНАДАГ ШАЛГАДАГ ГАР АЛГА УУ?
Зуурдаар нас барсан гэж ч бичиж болно