Эрдэмтэд харвасан тархины эдийг нөхөн сэргээх эмийг туршжээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн (UCLA) харьяа эмнэлгийн явуулсан судалгаа харвалтын улмаас үхэжсэн тархины эдийг нөхөн сэргээх үйлчлэлтэй эмийг туршсан байна. Эрдэмтэд хулгана дээр AUT00201, DDL-920 нэртэй хоёр эмийг туршжээ.
“Nature” сэтгүүлд энэ сарын эхээр нийтлэгдсэн судалгаа хоёр шинэ эмийн үйлдлийг харвасан хулгана дээр туршсан байна. Эрдэмтэд тэр хоёр эмийг нөхөн сэргээх эмчилгээ тархинд ямар үр нөлөөний үзүүлдгийг механизмыг судлах явцдаа илрүүлсэн юм. Тэгэхэд DDL-920 нь харвасан хулганад хөдөлгөөн нь мэдэгдэхүйц сэргээхэд хүргэсэн байна.
“UCLA Neurology”-гийн дарга, тэрхүү судалгааг ахлаж бичсэн профессор С.Томас Кармайкл хэлэхдээ “Зорилго нь цус харвалттай өвчтөн уугаад нөхөн сэргээх эмчилгээний үр нөлөөг үүсгэх эм бүтээх юм. Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний бодит үр нөлөө хязгаарлагдмал байдаг. Учир нь ихэнх өвчтөнүүд цус харвалтын нөхөн сэргээх эмчилгээнд шаардлагатай эрчимтэй эмчилгээг тэсвэрлэж чаддаггүй” гэжээ.
Цус харвалтын улмаас тархи дахь мэдрэлийн эсүүдийн зарим холбоос тасардаг. “UCLA”-ийн эрдэмтэд цус харвалтын улмаас парвалбумин мэдрэлийн эсүүдийн холбоо тасардгийг илрүүлжээ. Парвалбумин эс нь гамма долгион нэртэй тархины хэмнэлийг үүсгэдэг. Тэрхүү хэмнэл нь зан чанар, хөдөлгөөнийг үүсгэдэг сүлжээг бүрэлдүүлдэг байна. Харвалт энэхүү гамма долгионыг алдагдуулдаг юм. Тэгвэл DDL-920 нэртэй эм нь харвасан хулганын хөдөлгөөний хяналт ихээхэн сэргэхэд хүргэсэн байна. Одоо DDL-920 эмийн үр нөлөөтэй байдал, аюулгүй байдлыг цаашид судлах хэрэгтэй юм.
Эх сурвалж: Medical Express
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.