АНУ-ын дээд албан тушаалтнуудын нууц мессеж дэлгэгдсэнийг Трамп жижиг зүйл гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.03.25/ дээд албан тушаалтнууд нь нууц мессежнүүдээ алдсаныг жижиг зүйл мэтээр ярьжээ. Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет гэх мэт томоохон албан тушаалтнууд бүхий нууц групп чатанд “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдбергийг санамсаргүй нэмсэн явдал гарсан юм. Тэрхүү чатанд Йемен дэх хуситуудын эсрэг цохилт өгөх талаар өндөр албан тушаалтнууд хэлэлцсэн байна.
Голдбергийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз санамсаргүй нэмсэн, хариуцлага хүрэн хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Трамп даваа гарагт “NBC News” агентлагт хэлэхдээ уг явдал эхний хоёр сард гарсан анхны санамсаргүй алдаа, тийм ч ноцтой хэрэг байгаагүй нь илэрсэн гэжээ. Мөн тэр Уолзыг үргэлжлүүлэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Трамп “Майкл Уолз сургамж авсан, тэр бол сайн хүн. Майклын ажилчдын нэг нь хийсэн. Ажилтнуудын нэг нь групп чатанд байсан” гэжээ.
Уг явдлыг Ардчилсан намын гишүүд их хэмжээгээр шүүмжилсэн юм. Цагаан ордон болон бусад дээд албан тушаалтнууд тус групп чатанд нууцлалтай мэдээлэл түгээгээгүй гэх байр суурь илэрхийлсэн нь Ардчилсан намын хууль тогтоогчдоос хатуу шүүмжлэл дагуулжээ. Тэдний ашигласан “Signal” апп нь олон нийт татаж авах боломжтой программ. Олон нийт татаж авах боломжтой зүйлээр дамжуулан АНУ-ын өндөр албан тушаалтнууд зэвсэгт хүчний талаар ярилцсан нь шүүмжлэл дагуулж буй.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп