Лукашенко долоо дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Александр Лукашенко Беларусийн нийслэл Минскт болсон ёслолд долоо дахь удаагаа дараалан ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Ёслол өргөх үеэр Лукашенко өөрийг нь Европын сүүлийн дарангуйлагч гэж нэрлэдэг хүмүүсийг шоглож, Беларусь улс өөрсдийгөө ардчиллын жишиг гэдэг улсуудаас илүү ардчилсан хэмээжээ.
Тэрбээр тусгаар тогтнолын ордонд тангараг өргөхдөө “Дэлхийн тэн хагас нь манай “дарангуйлал” буюу жинхэнэ бизнес, ард түмний эрх ашгийг явуулж буй “дарангуйлал”-ыг мөрөөдөж байна гэсэн юм. Лукашенко Беларусийн эрхийг 30 гаруй жил брьж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сөрөг хүчнийхэн болон барууны орнууд хүлээн зөвшөөрөөгүй билээ.
Беларусийн сонгуулийн төв хороо мэдээлэхдээ Лукашенко 87 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан хэмээсэн юм. Тэр бэлгэ тэмдэг төдий дөрвөн хүнтэй өрсөлдсөн. Беларусийн эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарж, сөрөг хүчнийхнийг шоронд хорьж, зарим нь гаднын орнууд руу дүрвэсэн байгаа. Лукашенко шүүмжлэгчдэд хандаж “Та бүхэнд олон нийтийн дэмжлэг байхгүй, та бүхэн ирээдүйгүй” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ Александр Лукашенко луухагар эр чинь жинхэнэ гарамгай удирдагч мөн юм байна. 30 гаруй жил улс орноо удирдана гэдэг том гавьяа шүү. энэ хүн хэрвээ дарангуйлагч байсан бол 7 удаа сонгогдоно гэж юу байхав дээ. барууныхан хордсондоо дэмиирэхээ болио. энэ Лукашенко шиг л удирдагч баймаар байна. үүнд баяр хүргэе амжилт хүсье