Нийгмийн

Сүхбаатар аймгийн авто замын хөдөлгөөнийг 12:00 цагт нээнэ

Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор Сүхбаатар аймгийн төв болон сум, суурин газраас гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 25-ны 20:00 цагаас 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл хязгаарлажээ. Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нийт нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.

Харин гуравдугаар сарын 27-ноос цас орохгүй, салхи ихэнх хугацаанд 6-11 м/с хүрч, агаарын температур -5…-10 граудс байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button