УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цагаадаад Тусгай үүрэгт Элчин сайд болсон З.Энхболд дахин шүүгдэнэ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.02.05-нд хэлэлцсэн.

Улмаар З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон билээ.

Тэгвэл хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан байна. Иймд З.Энхболд, Б.Энх-Амгалан нар дахин шүүгдэхээр болоод буй юм.

Цагаадсан З.Энхболд өдгөө Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайд гэх шинэ нэршил зүүгээд ажил хийж яваа билээ. ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийг хариуцаж ажилдаа орчихсон явна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 12:39

Оюунэрдэнэ ээ эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй хамтарч ажилладаг Засгийн газрын тэргүүн боллоо доо. Баяр хүргэе

Зочин
Зочин
3 сар 26, 2025 12:51

ЭЛБЭГДОРЖ, ОДЖАРГАЛЫН ХОНГИЛЫН ШҮҮХҮҮД З. ЭНХБОЛДЫГ АРААНДАА ЗУУЧИХЖЭЭ. УГААСАА ТЭД ОРШИХ, ЭС ОРШИХЫН ИРМЭГ БГАА Л ДАА!

Зочин
Зочин
3 сар 26, 2025 12:56

ЗИ ОВОГТЫГ ЯАХ ГЭЖААГААН ЯЛТАН БОЛГОХ НЬ АА МЭДЭХГҮЙ БҮХЭЛ БҮТЭН ХУЛГАЙЧ НАРЫН ТОМООХОН ФРАКЦ ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРООД ЗОГСОЛТГҮЙ ГАЧААЛДАЖ ИДЭЖ УУСААР Л БАЙНА ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЮМ ДАА.

Зочин
Зочин
3 сар 26, 2025 16:11

Авилга хээл хахуул монгол орныг маань гамшигт хүргэлээ. Авилгачдын мөнгө шүүх .цагдаа. прокурор .юм хийе гэсэн улс төрч. эх орончдыг маань сөхрүүлж гүйцлээ. Эрхэм нутгын дүү Оюун -эрдэнээ хууль зүйн сайдаа дэмжиж энэ аюулт өвчнөөс эх орноо авраач. Нутгын том ах чинь байна. Дахин та хоёр ийм �##�тан боломж олдохгүй шүү. Би чиний нэг биш удаа маш олон дайсантай болж байна да гэж хэлэхийг сонсож байлаа. Тэдний гол зэвсэг бол мөнгө. Мөнгөгүй бол тэд хэн ч биш . Шоронгийн хадааснууд. Алтан боломжоо ард түмний хөө төлөө ашигла дүү минь. Та хоёрыг маань мөнх тэнгэр ивээх болтугай.

Зочин
Зочин
3 сар 26, 2025 21:24

Энэ муу бэлтрэгийг ер нь дариухан буудчих хэрэгтэй !!!

Ха ха ха
Ха ха ха
3 сар 29, 2025 18:52

Сонгууль эхэлжээ. Тусгай элчин сайдаар томилоод л, ам барих ажиллагаа биш үү

Холбоотой мэдээ

Back to top button