П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгоно

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцлыг судалж үзлээ. Сонирхолтой үр дүн гарсан. Үүнд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамрагдсан.
Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж байна. 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийт 30 албан тушаал чиг үүргийн хувьд давхцаж байна. Тиймээс давхацсан 30 албан тушаалыг цомхотгоно. Ингэснээр 900 сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлт гаргах дүгнэлтэд хүрсэн.
Манай салбарыг харах юм бол жижиг толгой том, гэдэс, чөргөр хөлтэй байна. Одоо чиг үүрэг болон албан тушаалыг нь хөдөлгөх 73 албан тушаалтныг хөдөө орон нутаг руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь боловсролын газрыг илүү хүчтэй ажиллуулах бодлого баримтлана.
Нөгөө талдаа судалгаа хийдэг байгууллагуудыг дэмжинэ. Боловсролын шийдвэр гаргадаг, бодлогын шинжилгээ хийдэг газруудаа дэмжиж ажиллана. Бид үүний дараа Нийслэлийн боловсролын газар Болон боловсролын ерөнхий газар аймаг, орон нутгийн байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийнэ.
Ингэснээр иргэд хожно. Адилхан албан тушаалтай хоёр байгууллагын хүн нэг нэгэн рүүгээ иргэдийг ээлж, дараатай явуулна. Асуудлыг нь шийдэж өгөхгүй. Иргэд, олон нийтэд хүндрэлтэй, төвөгтэй байдал үүсгэнэ. Харин ингэж цэгцэлснээр хариуцсан ажлаа нэг л хүн хийнэ.
Чиг үүрэг давхцаж байгаа жишээнээс дурдвал, Боловсролын ерөнхий газарт сурах бичгийн судалгаа хариуцдаг ажилтан нь Боловсролын үнэлгээний төвд яг тухайн чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. Энэ байдлыг л зогсооно" гэлээ.
Үүний дараа сэтгүүлч нарын асуултанд хариулт өглөө.
-Боловсролын сайд болсноосоо хойш нийтдээ хэдэн хүн ажлын байранд томилсон бэ. Сүүлийн үед ХҮН-д элс тэгвэл ажиллуулна шахалт байна гэсэн гомдол баайна. Энэ талаар?
-Энэ бол бодитой бус гомдол байна. Энэ салбарыг ямар нэгэн улс төртэй хольж болохгүй. Ангид байлгах салбар. Тийм зүйл огт болоогүй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМНЭЛГЭ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН МАНААЧ, СЛЕСЭР, ТОГООЧ, ЖИЖҮҮР, ЖОЛООЧ, ҮЙЛЧЛЭГЧИЙГ ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Ижил төстэй ажлын байрыг цомтгоод , хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй учир зөв шийдвэр .Хийсэн зүйл нь тодорхой биш, харагдахгүй ц�##�ин авагч ширээний ард суугч зөндөө байдаг.Нам дага сан илүүдэл хүн ийм хүнээ олж цомхтгох нь зүйн хэрэг шүү.
Үнэхээр хийж чадв�##� сайн л байна
наадах чинь яахав ээ? Г�##�бадрахынхаа савраас с�##�ж, түүний төлөөлөгч биш, улсын сайд хүн шиг ажилламаар байх юм даа.