“When Life Gives You Tangerines” цуврал “Netflix”-ийн дэлхийн чартыг тэргүүлж байна

Өмнөд Солонгосын хоёр цуврал “Netflix”-ийн долоо хоног тутмын дэлхийн чартыг тэргүүлж байна. Өнгөрсөн ням гарагт /2025.03.23/ дуусан долоо хоногт “When Life Gives You Tangerines” цуврал 5.5 сая үзэлттэйгээр “Netflix”-ийн англи хэлний бус киноны долоо хоногийн дэлхийн чартын нэгт жагсжээ.
Гуравдугаар сарын долоонд нээлтээ хийснээс хойш энэ цуврал амьдралын хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулж буй хосын түүхийг өгүүлж үзэгчдийг сэтгэлийг хөдөлгөж байгаа юм. Тус киноны гол дүр Э Суныг жүжигчин Мүн Су Ри болон IU, Гван Шикийг Пак Хэ Жун болон Пак Бо Гум нар бүтээсэн.
Мөн “Revelations” нэртэй шинэхэн цувралын нээлтийн анги 5.7 сая үзэлт авч англи хэлний бус киноны дэлхийг чартыг тэргүүлсэн байна. “Hellbound”, “Parasyte: The Grey”, “Train to Busan” зэрэг олон ангит кино найруулснаараа олонд танигдсан Ён Сан Хо тус цувралыг найруулсан юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uchigdruus uzej ehelsen. Medeelel hurgesend bayarlalaa. Endees unshaagui bol iim goy kinog ter olon Korean movies dundaas olohgui bailaa.