НИЙГЭМНийгэм мэдээ

Өчигдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт гал гарчээ

Өчигдөр /2025.03.26/ нийслэлийн дөрвөн дүүрэгт гал гарсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэний гурав нь өдөр, нэг нь шөнө ирсэн байна. Улмаар онцгой байдлын алба хаагчид галыг шуурхай ажиллаж унтраажээ.

Тухайлбал,

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 5 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button