Эммануэль Макрон Украинд 2 тэрбум еврогийн зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

Лхагва гарагт /2025.03.26/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авч уулзсан байна. Тэд Украинд урт хугацааны аюулгүй байдлын баталгаа өгөх хүсэлтэй орнуудын уулзалтад бэлтгэхээр Парист уулзжээ. Тус уулзалтын үеэр Макрон Украинд нэмж хоёр тэрбум еврогийн зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Энэ тусламжинд Milan танк эсэргүүцэгч пуужин, Mirage сөнөөгч онгоцонд суурилуулдаг MICA пуужин, Mistral агаарын хамгаалалтын пуужин, хуягт машин, сум, дрон гэх мэт олон төрлийн цэргийн техник хэрэгсэл багтаж буй.
Макрон, Зеленский хоёрын бэлдсэн уулзалт өнөөдөр /2025.03.27/ Парис хотноо явагдана. Өнөөдрийн уулзалт Украины зэвсэгт хүчний ирээдүйн хэлбэрийг хэлэлцэнэ гэж Макрон хэлсэн байна. Энхийг сахиулах цэрэг байршуулах асуудал дээр Макрон тодруулга хийхдээ тэдгээр цэргүүд фронтын шугамд байлдахгүй гэжээ. Түүний хэлснээр Украины зэвсэгт хүчнийг хүчирхэгжүүлэх нь гол зорилго аж. Энхийг сахиулах цэргүүд фронтын хойно, хоёрдогч арга хэмжээ байдлаар байрлан ажиллана гэж Макрон хэлсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлчийн украйн иргэнийг дууст�##� тул�##�дуулахыг Макрон хүсээд байнаа даа .