ЭДИЙН ЗАСАГ
Оны эхний хоёр сарын байдлаар экспортын бараа эргэлт 2 тэрбум ам.долларт хүрчээ

Оны эхний хоёр сарын байдлаар экспортын дүн 2 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспортын орлого гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн байдлаар 268 сая ам.долларт хүрсэн бөгөөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувир, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлого өссөнтэй холбоотойгоор гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногийнхоос 291 сая.доллароор өссөн дүнтэй гарсан байна.
Харин импорт сүүлийн долоо хоногт 255 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногийн дүнгээс 3 сая орчим доллароор өссөн нь диз?ль шатахууны импорт голлон нөлөөлсөн байна.

Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud