АНУ өрийн таазаа өсгөхгүй бол наймдугаар сард дефолт зарлаж магадгүй

Конгресс өрийн таазаа өсгөхгүй бол наймдугаар сар гэхэд дефолт зарлах эрсдэлтэй гэдгийг Конгрессын Төсвийн алба (CBO) лхагва гарагт /2025.03.26/ мэдэгдсэн байна. АНУ-ын гадаад өр 36.6 их наяд ам.доллар хүрсэн байгаа. Тус улс бол мөнгөн дүнгээр хамгийн их хэмжээний гадаад өртэй орон юм.
Төсвийн албанаас гадна Партизаны бодлогын төв даваа гарагт /2025.03.24/ мэдэгдэл хийхдээ АНУ долоодугаар сарын дундуур эсвэл аравдугаар сарын эхээр гэхэд дефолт хийж магадгүй гэжээ. “CBO” мэдэгдэхдээ дефолт хийж магадгүй өдөр найм эсвэл есдүгээр сард тохиох магадлал хамгийн магадлалтай хэмээсэн юм. Гэхдээ зээлийн хэрэгцээ “CBO”-ын төсөөллөөс давбал Төрийн сангийн нөөц тавдугаар сарын сүүл эвсэл зургаадугаар сард дуусаж магадгүй гэдгийг анхааруулжээ.
Конгресс болон Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр өрийн таазыг энэ хугацаанд өсгөхгүй бол ноцтой үр дагавар дагуулна. “CBO” анхааруулахдаа “Онцгой байдлын төсөв дуусахаас өмнө өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол засгийн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй болно” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп