Гадаад мэдээДЭЛХИЙ

Улаан тэнгист шумбагч онгоц живсний улмаас зургаан Орос жуулчин амь үрэгджээ

Пүрэв гарагт /2025.03.27/ Египетийн Улаан тэнгисийн эрэг дээр байрладаг Хургада хот дахь амралтын газрын ойролцоо жуулчдыг тээвэрлэж явсан шумбагч онгоц живсэн байна. Синдбад нэртэй тэрхүү шумбагчид 50 хүн байснаас зургаан Орос жуулчин харамсалтайгаар амь үрэгджээ.

Хургада дахь ОХУ-ын консулын газар “Онгоцонд байсан хүмүүсийн ихэнхийг нь аварч, зочид буудал эмнэлэгт хүргэсэн” гэсэн байна. Египетийн эрх баригчид шумбагч живсэн шалтгааныг тогтоохоор онгоцны багийн гишүүдийн хамт мөрдөн байцаалт явуулж байна гэж Улаан тэнгисийн мужийн захирагч Амр Ханафи мэдэгджээ. Тэрхүү шумбагч болон онгоцны ахмад нь зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан юм.

Египетийн эдийн засагт аялал жуулчлалын салбар нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед жуулчдын завь хөмөрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 31 жуулчин тээвэрлэж явсан онгоц живэн осол гарсан. Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр үүний улмаас 11 хүн амь үрэгдсэн байна. Мөн өнгөрсөн зургаадугаар сард завь хүчтэй давлагааны улмаас живсэн. Азаар тус ослын улмаас хүний амь эрсдээгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button