Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёлыг импичлэх тухай шүүхийн шийдвэр танилцуулах өдрийг хойшлуулжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичлэх тухай шүүх хуурлын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх танилцуулах өдрийг дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан байна. Хоёрдугаар сарын 25-ны өдөр Юн Сок Ёлын хэргийн талаар сонсголыг явуулж дууссаны дараа Үндсэн хуулийн шүүх сар гаруйн хугацаанд өдөр бүр хэлэлцсэн ч шийдвэр гаргаагй байгаа юм.

Шүүгчид түүний хэргийг нэн тэргүүнд тавьж ажиллана гэсэн ч бусад импичмэнтийн хэргийг шийдэж, Юн Сок Ёлын хэргийг цааш тавьжээ. Тухайлбал шүүгчид Ерөнхий сайд Хан Дог Су, аудитын газрын дарга гэх мэт бусад албан тушаалтнуудтай холбоотой импичмэнтийн хэрэг дээр шийдвэрээ танилцуулсан байна. Үндсэн хуулийн шүүх өмнө нь гаргаж байсан ерөнхийлөгчийг импичлэх тухай шийдвэрүүдээ баасан гарагт танилцуулдаг байсан юм. Ийм учир хамгийн эртдээ ирэх долоо хоногийн баасан гарагт /2025.04.04/ шийдвэр танилцуулах боломжтой.

Үндсэн хуулийн шүүхийн цэц Мүн Хён Бэ, И Ми Сун нар дөрөвдүгээр сарын 18-нд тэтгэвэртээ гарахаас өмнө шүүх эцсийн шийдвэрээ танилцуулна гэж олон хүн таамаглаж байна. 2017 оны эхээр Ерөнхийлөгч асан Пак Ги Хэг импичлэх тухай шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх И Жон Ми цэцийг тэтгэвэрт гарахаас гурван хоногийн өмнө танилцуулж байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2025 21:18

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button