"Метроны нүхийг Оюу толгойн багаар ухуулъя" гэсэн НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж гэж хэн бэ

НИТХ-ын хуралдааны үеэр метроны асуудал хэлэлцэхэд төлөөлөгч О.Зундуйдорж "Дандаа гадаад гэхээр зардал ихсээд байна. "Оюу толгой"-н гүний уурхайд туршлагатай дотоодын боловсон хүчин бэлтгэгдсэн. Метроны нүхийг Оюу толгойн багаар ухуулчхаад, дараа нь тендерээ зарлавал зохилтой" гэж хэллээ.
Адаглаад тэр хооронд Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэрхэн тогтвортой үргэлжлэх вэ зэрэг асуултууд тавигдаж, О.Зундуйдорж гэж хэн юм хэмээн олон нийт анхаарлаа хандуулж байна.
О.Зундуйдорж Ардчилсан намынх. Mr.Do гэсэн нэрээр сошиалд контент хийж, танигдсан. Хувийн Фэйсбүүк хуудас нь 200 мянган дагагчтай.
Түүний мэргэжил, олон улсын эрх зүйч.
Ажлын туршлага:
- Өмгөөллийн АСИОН фирмд судлаач
- ХӨХЭ хараат бус судалгааны төвийн улс төр нийгмийн мэргэшсэн судлаач
- ДҮН НҮД ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- Өмгөөллийн Хюман Райт компанид судлаач, шинжээч зэрэг намтартай.
Улс төрийн хувьд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн. Ноднин Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eр нь бол eрөнхий санаа нь зөв шүү. Оюу толгойн гүний уурхайн төслийг Даян , канадын Рэд пат хамтарч хэрэгжүүлсэн. Тэдний инжeнeр з�##�уус бол хэвтээ ух�##�таар Монголдоо ганц нь. Гүний уурхайн төсөл дуусангуут сайн сайн инжeнeрүүдээ тараачихсан. Ихэнх нь гадагшаа яваад зарим нь хувийн бизнeсээ хийгээд явчихсан. Тэр инжeнeр з�##�уусаа уг нь дараа дараагийн ийм төслүүдэд ашиглах хэрэгтэй байсан юм. Монгол улс хүний нөөцийн бодлогогүй юм даа
Метроны шугамын газрыг ухаад шууд Түнээлээ угсардаг робот байгаа шүү дээ
эргүү
Ер нь бол зөв байх! Өөрсдөө ажил хийх хэрэгтэй. Технилоги таарахгүй байж болно. Энэ т�##�аар суд�##�гаа хийх хэрэгтэй