Гадаад мэдээДЭЛХИЙ

Амстердамд мэстэй этгээд халдлага үйлдэж таван хүн гэмтжээ

Нидерланд улсын нийслэл Амстердамд пүрэв гарагт /2025.03.27/ мэстэй этгээд халдлага үйлдэж, таван хүнийг ноцтой гэмтээсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэн АНУ-ын хоёр, Бельгийн нэг, Польшийн нэг иргэнийг гэмтээжээ. Халдлага болсон Дам талбайн ойролцоо явсан хүн хэрэгтнийг зогсоосон байна. Цагдаа нар хэрэгтнийг энгийн иргэдийн оролцоотой баривчилсан юм.

Албан тушаалтнуудын мэдэгдэл хийхдээ хэрэгтэн ямар зорилготой халдлага үйлдсэн нь одоогоор тогтоогдоогүй байна гэжээ. Гэхдээ цагдаа нар түүнийг хохирогчдыг санамсаргүй байдлаар сонгон онилсон байж магадгүй гэх хувилбарыг авч үзэж буйгаа мэдэгдсэн юм. Амстердам хотын дарга Фемке Халсема “Цагдаа хэргийг мөрдөн байцаах ажлыг нэн тэргүүнд тавьж, эрчимтэй явуулж байна. Бид энэ аймшигт мэстэй халдлагын талаар илүү мэдээлэлтэй болно гэж найдаж байна” гэжээ.

Өнгөрсөн жил сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс мэстэй халдлага хийсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан юм. Амстердам өнгөрсөн сард сэжигтэй зан авир гаргаж буй хүмүүсийн талаар албан тушаалтнуудад мэдээлэх тусгай утасны дугаар нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button