Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин цөмийн хүчин чадалтай шумбагч онгоц танилцууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.03.27/ Мурманск хотод болсон Арктикийн чуулганы үеэр цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцыг танилцуулсан байна. Тэрхүү шумбагч онгоц нь дуунаас хурдан нисэх чадвартай Циркон пуужингаар тоноглогдсон аж.

ОХУ-ын агентлагууд мэдээлснээр Пермь нэртэй тэрхүү шумбагч онгоц нь Циркон пуужингаар тоноглогдсон анхны цөмийн хөдөлгүүртэй шумбагч юм. Циркон пуужин нь 900 км-ийн тусгалтай, дуунаас хурдан нисдэг тул агаарын хамгаалалтын системүүд тус пуужинг устгахад хүндрэлтэй байдаг. Пермь нь Мурманскийн ойролцоо байрладаг Севмаш усан онгоцны үйлдвэрийн босгосон ОХУ-ын Ясен, Ясен-М зэрэглэлийн зургаа дахь шумбагч онгоц юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
3 сар 29, 2025 08:21

орос орон хүчирхэг болсоор.

Холбоотой мэдээ

Back to top button