Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы эрх баригч намын хууль тогтоогч асан залилангийн хэргээр 5 жилийн тэнсэн харгалзах ял авчээ

Японы эрх баригч намын хууль тогтоогч асан Мэгүми Хиросэ засгийн газраас 3.5 сая иен залилсан хэргээр 2.5 жил хоригдох ял сонсож, таван жил тэнсэн харгалзах байдлаар ялаа эдлэх болсон байна. Токиогийн дүүргийн шүүх 58 настай түүнийг хийгээгүй ажлынхаа төлөө цалингийн зардал нэхэмжилсэн нь төрийн мөнгийг шударга бусаар авсан хувиа хичээсэн явдал гэжээ.

Шүүгч хэлэхдээ нөхөр нь түүний хийж буй зүйлийг хууль бус гэдгийг анхааруулсан ч Хиросэ бусад парламентын гишүүд адилхан зүйл хийж байгаа гэж үзэн гэмт хэргээ үргэлжлүүлсэн хэмээсэн байна. Гэхдээ тэр гэм буруугаа хүлээж, авсан мөнгөө буцааж өгсөн тул ялыг тэнсэн харгалзах байдлаар эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзжээ. Хиросэ 2022 онд Либерал ардчилсан намаас нэр дэвшиж парламентын дээд танхимын гишүүн болсон юм. Түүний гэр болон ажлын байрыг Токиогийн прокурорууд 2024 оны долоодугаар сард нэгжсэний дараа Хиросэ Либерал арчилсан намаас гарчээ. Тэр наймдугаар сард хууль тогтоогчдын албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
япон бол монгол биш
япон бол монгол биш

Монголд М. ЭНХБОЛД мэт газар зарж ЯЛ авахгүй баяжина. Сү. Батболд шиг 40 тн �##�т БОРОО ГОУЛДААС луйвардсан нь илэрсэн ч ЯЛ авахгүй. ЕРӨНХИЙ прокурор АГСАН ДОРЛИГЖАВ, ЭНХАМГАЛАН нар дээрэм хийж баяжсан ч тэднийг ш�##�гахгүй, МАНАЙ удирдагч намын гишүүдийг бодвол японы энэ эмэгтэйн луйвар бол бараг гэмт хэрэг биш дээ.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

хууль нь үйлчилдэг.байх нь!?

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button