Нийгмийн

Үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2025.03.31 / ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.33-19.20

Аргын тооллын 3 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Шийдэм одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button