Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын тарифын эрсдэл нэмэгдэж БНХАУ, БНСУ, Япон бүс нутгийн худалдааг дэмжихээр тохиролцлоо

БНХАУ, БНСУ, Япон улс сүүлийн таван жилийн анхны эдийн засгийн хэлэлцээгээ ням гарагт /2025.03.30/ хийсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үзүүлж буй тарифын эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд гурван улс бүс нутгийн худалдааг дэмжихээр тохиролцжээ.

Гурван улсын худалдааны сайд уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргахдаа “Бүс нутгийн болон дэлхийн худалдааг дэмжих зорилгоор БНСУ, БНХАУ, Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар иж бүрэн, өндөр түвшний яриа хэлэлцээ хийх тал дээр нягт хамтран ажиллахад” тохиролцсон гэсэн байна. БНСУ-ын Худалдааны сайд Ан Дуг Гён  “Солонгос-Хятад-Японы чөлөөт худалдааны хэлэлцээгээр дамжуулан гурван улсын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Трамп лхагва гарагт /2025.04.02/ АНУ-ын бараанд гаалийн татвар тавьдаг орнуудад хариу тариф ногдуулах тухай мэдэгдэл хийнэ. БНСУ, БНХАУ, Япон нь АНУ-ын худалдааны томоохон түншүүд юм. Тэд хоорондоо газар нутаг болон бусад асуудал дээр маргаантай ч Трампын тарифын эрсдэлтэй тулгараад байгаа тул бүс нутгийн худалдаа дээр хамтрах ажиллах боллоо.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2025 21:27

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button