НИЙГЭМНийгэм мэдээ

Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагууд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэнэ

“Улаанбаатар төмөр зам” ХНН үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөнийг удахгүй зохион байгуулах гэж байна. Жил бүр УБТЗ-ын зүгээс зохион байгуулдаг уг зөвлөгөөн нь тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа хамтаараа хэлэлцэн зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрч, хамтын ажиллагааныхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал алхам болдог юм.

 Удахгүй болох энэ удаагийн зөвлөгөөнд Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Тээвэр зуучийн байгууллагууд болон УБТЗ-аар үйлчлүүлэгч бусад аж ахуйн нэгж, иргэд оролцох юм.

Зөвлөгөөн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн  09.00 цагт  “Ган зам паласт” болно.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button