Хөшигний ард: Сүрийг үзүүлэх ч, ор шинэчлэхгүйгээр хүнээ сөөлжилж томилох тохироо

Энэ онд хууль хэрэгжүүлэгч хэд хэдэн том институтийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй. Тухайлбал, Авлигын тухай хуульд "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэж заасан.
АТГ-ын З.Дашдавааг Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатартай сэлгэж магадгүй
Хууль ёсоор, АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусна. Түүнийг 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-ын даргад нэрлэж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад томилсон.
Хэнтийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхлүүлсэн түүнийг хамгийн сүүлд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байхад нь ийн АТГ-ын даргаар томилсон байдаг. Түүнийг сольж магадгүй хэмээн орных нь хүний таамаг мэр сэр үзэгдэх болов. З.Дашдаваа нь Засгийн газрын имиж болсон “5Ш” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг авч ирж гийгүүлсэн нь тухайн үедээ л дуулиан болоод өнгөрсөн боловч үнэндээ АТГ дээр улс төрчдийн томоохон хэргүүд шийдэгдэж шальсан юмгүй, унтаадуу байгаа нь үнэн.
АТГ-ын өнөөдрийн ажилд бодитоор дүн тавьбал түүнийг улирааснаас сэлгэсэн нь илүүц боловч Ерөнхий сайд өнөөдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд МАН доторх фракцын хагарал дундуур аль аль талд нь эв эе алдахгүй гэж хичээж ирсний хувьд энэ удаад Ерөнхийлөгчийн саналаар томилсон хүнийг шуудхан сэлгэх эсэхэд эргэлзэж байж ч болох.
Ил ийм байхад далд, Ерөнхий сайд З.Дашдаваагийн сүүлийн удаа улирах эрхийг нь эдлүүлэхээр боллоо гэхэд “АТГ-ын даргад төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн” гэдэг нарийн шалгуурыг ирэх намрын чуулганаар өөрчлөх юм дуулдсан.
АТГ бол авилга албан тушаалын хэргийг дэнслэх маш чухал талбар учир Л.Оюун-Эрдэнэ улс төрийн элдэв нөлөө, танилын хүрээ нь зузаараагүй, залуу лидер гаргаж ирье гэдэг сонирхлоо энд гүйцээж магадгүй юм. Өөр нэг хувилбар яригдаж буй нь З.Дашдавааг Ерөнхий сайд Тагнуулын Ерөнхий газрын даргаар, харин түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатарыг томилох тухай асуудал.
Тагнуулын газрын даргаар 2020 онд тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатарыг томилсон бөгөөд хуульд, Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлдөг. П.Одонбаатарын 2001 оноос тагнуулын байгууллагад ажиллаж ирсэн туршлагатай нэгэн гэдгээр нь түүнийг томилсон бөгөөд ажлаа авмагцаа тагнуулын газрын дотоод уур амьсгалыг өөрийнхөөрөө эрс өөрчилсөн гэдэг. Тиймээс түүнийг АТГ дээр очвол энэ арга барилаараа ажиллаж, З.Дашдаваагаас илүү ч авч явж магадгүй гэдэг Ерөнхий сайдын болоод Ерөнхийлөгчийн шийдэл ч байж болох. Гэхдээ З.Дашдаваагаас болж П.Одонбаатарыг хөдөлгөх нь юу л бол.
УЕП Б.Жаргалсайхан, УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нарыг улираах шийдэл
Улсын Ерөнхий Прокурор бол Ерөнхийлөгчийн бүрнээ мэдэж томилдог хэд хэдэн чухал албан тушаалын нэг. Одоогийн УЕП-ын дарга Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа энэ дөрөвдүгээр сард дуусгавар болно. Түүнийг томилох үед МАН-ын дотор уг чухал албан тушаал дээр тал талын ашиг сонирхолд бүрэн автчихгүй хүнийг тавих их марафон болсон. Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн ч нэр дуулдаж явсан гэхээр Ерөнхийлөгчийн хувьд уг суудалд 6 жил эвтэйхэн ажиллачих хүнийг нэрлэх нь өөрийн байр сууриа ч бүрэн илэрхийлэх нэг хэлбэр байв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН олонхи байх үед Прокурорын тухай хуулийг хөдөлгөөнд оруулж, прокуророор ажиллаж байсан хүнийг УЕП болон түүний орлогчийн албан тушаалд томилохоор болгож өөрчилсөн нь энэ чухал албан тушаалд нэрлэж, томилох үүрэг Ерөнхийлөгчийнх тул хожмоо нь чихийг нь халууцуулахгүй байхыг ч бодолцсон хэрэг.
Одоогийн гүйцэтгэх засаглалд УЕП-ыг эрс өөр хүнээр сольж, өөрчлөх нь тэдэнд эрсдэлтэй гэж харагдана. Нэгэн үес түүнийг солих мессеж явж, цагдаагаас орны нь хүнийг томилно гэсэн сургийн араас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагаж, Прокурорын тухай хуулийн төслийн өөрчлөлтийг оруулж ирсэн ч, хэлэлцэхгүй буцаасан удаатай. Суудал ганхаж болдгийг энэ үйл явдал харуулсан бөгөөд дуулианы үеэр улс төр, бизнесийнхэнд хал палгүй явж ирсэн нь түүнийг сэлгэхгүй байх нэг түшиц болж буй.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд томилогддог Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд Д.Ганзориг бий. 2020 онд томилогдсон түүний бүрэн эрхийн хугацаа 3-6 жил буюу хойтон 6 жил нь дуусгавар болох ч наана нь томилгооны асуудал яригдаж болох. Үндсэндээ ерөнхийлөгчийн бусад томилгооноос хамгийн чухал буюу жин дардаг томилгоо бол УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо мөн. Түүнийг ажлаа авснаас хойш Ерөнхий сайд болон ШЕЗ хоорондоо хэд хэдэн удаа ил тод “арсалдаад” авсан. Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг бүрийнх нь араас гаргасан шүүхийн тайлбар, угтаа МАН-ын мөрийн хөтөлбөрөөс урт болсон гэвэл хилсдэхгүй.
Лавшруулж харвал Ерөнхий сайдын өнөөг хэр шүүхтэй эвдрэлцэж яваа нь ерөнхийлөгчтэй энэ цэг дээр үл огтлолцох нөхцөл бийг туйлгүй харуулдаг.
Тиймдээ ч ерөнхийлөгчийн хувьд Л.Оюун-Эрдэнийг “хатгадаг” нэг томилгоогоо шуудхан сэлгэх эсэх, мөн Тагнуул болон Прокурорын даргын томилгоотой заавал зэрэгцүүлэн чухал талбар дээрх томилгоогоо хөдөлгөхөөс түр амсхийж, хойш суух шийдэл нь бараг л онох болов уу.
Д.Загджавын суудал дэнжигнэж, П.Дэлгэрнаран өргөдлөө өгчээ
Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч тэр бол энэ суудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эрх, хүрээний сонголтоор биш МАН-аас “гуя дагаж хүзүү” зарчмаар орж ирсэн томилгоо юм. МАН-ын үе үеийн дарга, томчууд, ах нараас орж ирсэн гуйлга гэлтэй. Албан тушаалаас албан тушаалын хооронд гулсаж явсан Д.Загджавыг Д.Амарбаясгалан голонгуй. Үндэсний аудитор гэдэг өнөөдөр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, санхүүжилтийг хянах эрх мэдэл бүхий СЕХ-ны араас буюу төрийн захиргааны бүх институтэд аудит хийдэг чухал албан тушаал. Д.Загджав яагаад МАН-ын үед ч, АН-ын үед ч нэг албан тушаал олоод суучихдагт, түүнийг улс төрийнхний дотоод нюансыг эвтэйхэн мэдрээд ажиллачихдаг болохоор гэж хариулцгаадаг.
Гэхдээ Д.Амарбаясгалан түүнийг “ажлаа өг” гэж шавдуулсан яриа ч бий. “Оюу Толгой” дээр хийсэн аудитын дүгнэлт нь ил, шулуун, хөндлөнгийн нөлөөгүй гаргачихсан нь түүнийг одоогийн суудалдаа тогтох ганц торох юм болсон. Гэхдээ Д.Амарбаясгалангийн хувьд Д.Загджавыг солих шаанс гарвал алдах хүсэл үгүй.
Д.Амарбаясгалангийн нэр дэвшүүлж болох өөр нэг хуульд заасан эрх нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга. Одоо тус албан тушаалд П.Дэлгэрнаран ажиллаж буй бөгөөд хойтон буюу 2026 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусна. Өмнөх дарга Ч.Содномцэрэн шигээ хал палгүйхэн ажилладаг, сонуулийн хэл ам, дуулиан шуугиангүй ард нь гарчихснаар нь түүнийг улирааж магадгүй гэдэг яриа эртнээс хөвөрсөн.
УИХ-ын тамгын газарт ахлах референтийн алба хашиж явсан намтартай ч МАН-ын ч, АН-ын ч томчуулын хэн хэнд нь ойр байсан ч гэцгээдэг. Тиймээс түүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах үест Гаалийн ерөнхий газрын даргаар аваачиж “Засгийн газрын дэргэдэх” гэдэг тодотголоо хадгалж П.Дэлгэрнарангаар гааль дээр засаг хөлөө чангална гэсэн хувилбар явж байсан ч тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн аж.
Ерөнхийлөгчийн алсаа бодож хийдэг томилгооны ард Л.Оюун-Эрдэнийн хүн хүнд тал алдахгүй гэж хүч тарамддаг байдлын дэргэд Д.Амарбаясгалан намын генсек хийж ирсэн арвин туршлагаар томилгоо, суудалд нэг их хойш суугаад байлгүй хүч хаяж ирсэн нь харагддаг.
Ах нараасаа, нам доторх томчуудаасаа ч илүү жин дарсан томилгоог Д.Амарбаясгалан хийчихдэг нь түүний менежерийн арга туршлага бусдаасаа арай ахиуг харуулна. МАН дотор түүний яг ийм эв дүйтэй арга барилыг цухалзуулж яваа нь Н.Учрал.
Ерөнхийдөө томоохон томилгоонууд дээр сүрийг үзүүлж, хэвлэлүүдээр хөөсөрч байгаа ч, ор шинэчлэхгүйгээр өнгөрсөн жилүүдэд ерөнхий тойм зургаараа эвтэйхэн явж ирсэн хүмүүсээ хооронд нь сэлгэх маягаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар томилгоогоо хийх төлөв харагдаж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б�##�ай
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Жагаа прокурор их сайхан тулхтай, буурьтай, шун�##�гүй, зөв хүн шүү.
Шаах юм аа энэ сэтгүүлч нэртэй шантаажны гарууд
Ажлаа сайн хийдэг улс төрийн нөлөөнд автдаггүй олоо ажиллаж байгаа ерөнхий прокурорыг дэмжиж байна.
Ерөнхий прокурорыг ямар чиг үүрэгтэй ажилладаг байсны Жарг�##�сайхан прокуророос л ойлголт авсан өмнөх прокурорууд дарамт�##�лаа, хонгилдлоо л гэсэн юм сонсогдсон одоогийн Ерөнхий Прокурорт Улс төрийнхөн л их дургүй байгаа байхдаа тэдэнд л их х�##�гаатай ажиллаж хариуцлага тооцож том том хэргүүдийг нээлттэй болгож чадсан
Ерөнхий прокурор хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр попроод байхгүй хүний эрхийг дээдэлдэг популизим үнэртүүлдэггүй мундаг хүн дээ
Жарг�##�сайхан прокурорын эрч хүчтэй, хариуцлагатай, зарчимч хандлага Монголын хууль, шүүхийн тогтолцооны найдвартай суурийг бэхжүүлж, шударга ёсыг цогцлоох үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.
Ерөнхий прокурор Тэрээр зөвхөн хууль сахиулах төдийгүй, шинэ үеийн з�##�уу прокуроруудыг бэлтгэх, тэдэнд ёс зүй, мэдлэг, ур чадварыг өвлүүлэхэд чух�##� анхаар�##� хандуулж, байгууллагын соёлыг шинэчилж буй манлайлагч юм.
Ene eronkhii prokuror ih tulhtai zov hun shig haragdaad bdg yum , ovoo togtoj hel amgii sain ajillaj bna gj hardag
Ерөнхий прокурорын удирдлага дор прокурорын байгууллага хүчирхийлэл, авлига, гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр томоохон ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бас Шударга, хараат бус, хуулийн засагл�##�ыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр нь Монголын эрх зүйт төрийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа мундаг л прокуроршд
Ерөнхий прокурорыг дэмжиж байнаа
Жарг�##�сайхан прокурор гэдэг хүн чинь харин тшвшин хүн шиг байгаам даа юу юугүй хулгай хийчих хуудуутай явдлыг дэмжээд хамтраад байхааргүй хүн л харагдаад байгаам даа
Жарг�##�сайхан прокурор бол бусдыг бодоход хуулийн хүн ,хүн чанар,мэдлэг чадвараараа хэнийг ч давуулахгүй жинхэнэ төрийн �##�банд зүтгэж байгаа төрийн �##�бан туша�##�тан шүү.Дэмжиж байдаг төрийн түшээ юм.
УЕП Жарг�##�сахайныг улираах нь маш зөв гэж бодож байна. Аль нэг намын шийдвэрийг дагаад байддаггүй улс төрийн хүчинд автадгүй шударга төрийн �##�бан хаагч гэж боддог.
Jargalsaikhan prokurorig dahin uliraaj ajilluulah ni zuv shuu. Buuri suuritai shudarga shunalgui jinhene turin alban haagch
Jargalsaihan dahs#avaa ganzorig 3 sain bgaa
Ёрөнхий прокурорыг дэмжиж байна,
Ёрөнхий прокурор шиг шударга хүн ховор шүү. дэмжиж байна.
Жарг�##�сайхан прокурорын сэтгэлгээний хурд, мэдрэмжийг гүйцэх аавын хүү ч ховор доо. Улираан томилоход олон хүн баярлаж, цөөн хүн гомдох буй за. Одоогоор түүний орыг з�##�гах зангарагтай, хийгүй, шударга хүн ч прокурорын байгууллагад ховор. Амжилт хүсье танд.
БҮГДИЙГ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ...................
Ерөнхий прокурор сайн ажилсан. Элдэв асууд�##�д холбогдож байгаагүй. Үргэжлүүлэх нь зөв
Одоогийн ажиллаж байгаа ерөнхий прокурор шударга ёсыг сахиулах, хүний эрхийг хангуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийн тэгш эрхийг хангах хүрээнд сайн ажиллаж байгаа санагддаг. Ийм сайн ажиллаж байгаа прокурорыг сунгах нь зөв шүү.
Ажиглаад байхад тагнуул eр нь бас ч гэж гайгүй дээртэж ажиллах шиг боллоо сүүлийн 3 жилд
Дээд шүүхийг үндсээр нь өөрчлөлт хийгээчээ Хүрэлсүхээ
Хэнтий Дорнтынхон нэг их нутгархаж мэддэггүй, хоорондоо эв муутай, амиа бодсон маягийн л даа. Хүрэлсүх л eрөнхий сайд байхдаа хэдэн хүн Хэнтийгээс татаад орхисон. Оюук бол огт хөдлөөгүй. Дамарбаясаа бол баруун аймаг зүгийн юм болохоор томилгоо татаас дэнр бол чичрээд л дайрдаг шинжийн.
Ерөнхий прокуороыг дэмжиж бн.
Жарг�##�сайхан прокурорыг улираан томилж, хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх нь зүйтэй
Жарг�##�сайхан прокурор, Дашдаваа дарга хоёрыг мэдэх юм байна. Ажлаа сайн хийдэг, шударга, мэргэшсэн ажилтан гэж боддог. Өнгөрсөн хугацаанд улс төрчидтэй холбогдож авлигын асууд�##� яригдсангүй. Тиймээс улираан ажиллуулаасай гэж дэмжиж байна.
Ерөнхий прокурорыг дэмжинээ
Ерөнхий прокурор харинё сайн ажиллаж байгаа гэж боддог?! Сунгаж ажиллуулв�##� зүгээрдээ?!