Гадаад мэдээДЭЛХИЙ

Ван И: ОХУ-тай мөнхийн нөхрүүд, хэзээ ч дайсан биш

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д айлчилж байгаа юм. Даваа гарагт /2025.03.31/ эхэлсэн түүний айлчлал өнөөдөр /2025.04.02/ дуусна. Ван И мягмар гарагт /2025.04.01/ хэлэхдээ БНХАУ болон ОХУ нь мөнхийн нөхрүүд, хэзээ ч дайсан биш гэсэн байна.

Тэр Риа Новости агентлагтай ярилцахдаа Ван И “Мөнхийн нөхрүүд, хэзээ ч дайсан биш гэх зарчим нь стратегийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд ахиулах бат бөх хууль эрх зүйн үндэс болж байна” гэжээ. Түүний айлчлал Украинд гал зогсоох хэлэлцээ тодорхойгүй нөхцөл байдалд орсонтой давхцаж байгаа юм.

2022 онд Владимир Путин цэргээ Украин руу оруулахаас өмнө ОХУ, БНХАУ хоёр стратегийн хязгааргүй түншлэл үүсгэснээ зарласан. БНХАУ болон ОХУ-ын удирдагчид сүүлийн арван жилийн хугацаанд 40 гаруй удаа уулзаж Тайвань, Украин болон АНУ-тай явагдаж буй өрсөлдөөний асуудлаар харилцаагаа гүнзгийрүүлж хамтран ажиллахаар тохиролцсон.

Ван И хэлэхдээ дэлхийн өнөөгийн нөхцөл байдал нь том гүрнүүд тогтворжуулагч хүчин зүйл болж үйлчлэх үүрэг гүйцэтгэхийг шаардаж байна гэжээ. Ийм учир АНУ, ОХУ хоёр харилцаагаа сайжруулах алхам авсан нь сайн хэрэг гэж тэр нэмж хэлсэн байна. Кремль даваа гарагт мэдэгдэл хийхдээ АНУ, ОХУ хоёр Украинд энх тайван тогтоох, хоёр талын харилцааг бий болгох тал дээр хэлэлцэж байгаа гэсэн юм.

Риа Новости агентлаг мэдээлснээр Ван И “Энэ нь том гүрнүүд хоорондын хүчний тэнцвэрийг тогтворжуулахад сайнаар нөлөөлж, олон улсад үүссэн нөхцөл байдалд өөдрөг үзлийг төрүүлж байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн Трамп БНХАУ-ыг эсэргүүцэхийн тулд ОХУ-ыг дэмжихийг оролдож байна гэх таамаглалыг үгүйсгэсэн байна.

Саяхан эхэлсэн Украинд гал зогсоох хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэн, хэдийгээр үйл бодлын зөрүүтэй байдал болон дайны талбарт нөхцөл хүнд байгаа ч хэлэлцээг үргэлжлүүлэх нь зүй ёсны хэрэг гэж Ван И хэлжээ. Тэр “Хэдий том биш ч энх тайванд хүрэх ямар нэгэн алхам нь бүтээмжтэй тул тулгуур болгон ашиглах хэрэгтэй. Амар тайвныг тогтоохын тулд хүнд хэцүү зүйлсийг туулдаг. Энх тайванд хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Ван И нэмж хэлэхдээ энхийн хэлэлцээг бүх талууд хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх хэрэгтэй хэмээж Бээжин Украины мөргөлдөөнийг зохицуулахад үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Украины энхийн хэлэлцээнд Бээжингийн оролцоог нэмэхээр ажиллаж ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Chantsal
Chantsal
4 сар 2, 2025 08:33

Oo shoossss. 30 jiliin daraa ene 2 daitaj ch magadgui.

Холбоотой мэдээ

Back to top button