НАТО-гийн 12 орны 2,300 цэрэг Хар тэнгист сургуулилт хийж байна

НАТО-гийн 12 орны цэргүүд Хар тэнгист, Дунай мөрний цутгадаг хэсэгт сургуулилт хийж эхэлсэн байна. 2,300 гаруй цэрэг оролцож буй тэрхүү сургуулилтыг Румын улс удирдан явуулж байгаа аж. “Sea Shield” нэртэй сургуулилт нь НАТО-гийн тэнгис, агаар, хуурай замын хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Сургуулилтад Румынаас гадна Албани, Болгар, Канад, Франц, Грек, Итали, Их Британи, Нидерланд, Испани, АНУ, Турк оролцож байгаа юм. НАТО “Sea Shield”-ийг 2015 онд анх удаа зохион байгуулсан. 2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулж бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш тус сургуулилт ач холбогдол нь илүү өндөр болжээ. Румыны тэнгисийн цэргийн хүчин уг үйл ажиллагааг зохион байгуулсан хамгийн нарийн төвөгтэй сургуулилт гэсэн байна.
Хар тэнгис нь өмнөд талаараа Турк, баруун талаараа Болгар, Румын, зүүн талаараа Гүрж, хойд хэсгээрээ Украин ОХУ-аар хүрээлэгддэг. Тус тэнгис Орос, Украины дайны чухал байлдааны талбар болсон. ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчний Хар тэнгисийн флот нь Украины дайны улмаас томоохон хохирол амссан юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Нато бөөгнөсөн байгаа дээр нь орос ганц цөмийн туршилт ииых хэрэгтэй.