Ирантай хэлэлцээ бүтэлгүйтвэл зэвсэгт мөргөлдөөн гарч магадгүй

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро хэлэхдээ Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрч чадахгүй бол цэргийн мөргөлдөөн гарч магадгүй гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүлж явуулсан Ираны асуудлаарх өндөр түвшний уулзалтын дараа Жан-Ноэль хэлэхдээ Техрантай дипломат тохиролцоонд хүрэх боломж маш нарийн байгаа гэжээ.
Европын орнууд болон АНУ Ираны уран баяжуулж буй цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тохиролцоонд хүрэхээр ажиллаж буй. Тэд энэ жилийн дундуур гэхэд тохиролцоонд хүрэхээр зорьж байгаа юм. Техран уран баяжуулж байгаа явдал нь цөмийн зэвсэг бүтээх бус иргэний эрчим хүчний зориулалттай хэмээн мэдэгдэж буй.
2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийсэн цөмийн хөтөлбөрийн тохиролцооноос гарч, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэр цагаас хойш Иран уран баяжуулалтын түвшнээ нэмэгдүүлсэн юм. Одоо барууны орнууд Ирантай шинэ цөмийн хөтөлбөрийн тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их гүрний дээрэнгүй үзэл гэж хэцүү юм даа зэрэгцэн оршиж байгаа юм яриад л худлаа хооронд л �##��##�цуулаад байх юм аа
Персийн эзэнт гүрэнг цөмдөөд өг
АНУ бий болсон цагаасаа хойш маш олон дайн хийсэн.Ардчил�##�ыг дэмжих нэрийн дор олон орны төр засгийг самарч,одоо тогтворгүй байдлыг улам дэвэргэж,давуу байдлаа ашиглан ХОРИГ ТАВИХ АРГАА улиг болтол хэрэглэж байна. Ираныг арай их дарамт�##�ж байна.Шаардлага гарв�##� үзэхээс өөр аргагүй.