УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын дотоод үнэт цаасыг нээлттэй арилжаална

Монгол Улсын Засгийн газар дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар болжээ. 

Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар болсон байна.

Засгийн газрын дотоод үнэт цаасыг арилжаалж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болно гэж буй аж.

Ингэснээр найман жилийн дараа дахин үнэт цаас гаргаж буй явдал юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button