Нийгэм мэдээ

1.9 их наядаар барих "Туулын хурдны зам"-ын тендерт БНХАУ-ын 3 компани үнийн санал ирүүлэв

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил энэ дөрвөн сард эхлэх гэж буй.

11 жилийн туршид яригдсан ч ажил хэрэг болоогүй "Туулын хурдны зам"-ыг 1.9 их наяд төгрөгөөр тавих тухай тендерийг зарласан. Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжихээр тусгасан байдаг.

Тендерт тусгагдсан өртгөөр долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламж
  3. Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
  7. Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.

Уг тендерт оролцогчдын материалыг энэ сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд дараах гурван газраас оролцох хүсэлт илгээж 1.6-3.5 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлээд байна.

1. 1.6 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Poly Changda Engineering Co Ltd - БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-11-09/-нд бүртгүүлсэн байна.

Тухайн компанийн хувьд өнгөрөгч онд Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, НЗДТГ-аас зарлсан "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал явуулсан хэдий ч шалгараагүй. Харин энэ онд дээрх тендерээс гадна "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал хүргүүлсэн, хариугаа хүлээж байна.

2. 3.5 их наяд төгрөгийн санал ирүүлсэн Longjian road&bridge Co Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2022-01-25/-нд бүртгүүлсэн байна.

2022 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт 189 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч шалгараагүй байна. Үүнээс хойших гурван жилд Монголд зарлагдсан ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд энэ онд ганцхан 1.9 их наядын өртөгтэйгөөр зарлагдсан "Туулын хурдны зам"-ын тендерт оролцож 3.5 их наядын үнийн санал хүргүүлээд байна.

3. 1.96 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Shandong Luqiao Group Co., Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-10-22/-нд бүртгүүлжээ.

Уг компанийн хувьд өнгөрөгч онд ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд 2025 онд Аргалант-Баянцогт сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 26.7 км, төмөрбетон гүүр барих тендерт 44 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч хасагдсан байна. Одоогоор "Туулын хурдны зам" барих тендерт 1,964,788,799,731 төгрөгийн үнийн санал ирүүлэн, хариугаа хүлээж байгаа аж.

Ерөнхийдөө өмнө нь Манай улсад бүтээн байгуулалт хийж байсан туршлагагүй гурван компани тус тендерт 1.6-3.5 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлэн хүч сорьж байна.

- Х.Нямбаатар: Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан-

Эл замыг барих тухай асуудлаар Х.Нямбаатар "2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина.

Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан" хэмээн мэдэгдээд буй юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
59 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Хятадууд барина ,,,,,манай Шунахай өлөн Дарга нарын Цавчаа дунд орж Дарханы зам шиг болгочихгүй л бол,

Зочин
Зочин

Хятадууд сайн хийдэг нь сайн хийнэ, хулхи нь бас л �##�на шүү дээ. Дарханы замыг юу болголоо, Хөшигийн хөндийн хурдны замыг ч бас л хулхи хийсэн, ямар ч гэрэлгүй гэх мэт. Сайн суд�##�ж зөв л сонгох хэрэгтэй дээ, ингэхэд манай монголчууд өөрсдөө хийж чадахгүй гэж үү? Өчнөөн л замын компани байдагсан биш бил үү, бас л баахан хулхи цаасан дээрх компаниуд юм уу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголчууд юу ч хийх сэтгэлгүй,1 цемэнтээ ямаагаар солиод боож идээд хэвтэж бдг гэсэн

Мааөрбрм
Мааөрбрм

Сайн судлаж хийхгүй бол бас их холуур мөнгөө хэмнэж байна гээд хачин уул дов өгссөн юм хийчихвиыдээ өвөлдөө өгсөөд гулгаад үххээр юм битгий хийгээрэй

Зочин
Зочин

Хороо дүүргийнхээ цэцэрлэг сургуульд хүүхдүүдээ явуулдаг л болгое тэгвэл нааш цааш хүүхэд зөөхгүй түгжрэлгүй болно дээр үед зөвхөн өөрийнхөө хороо дүүрэгтээ л хүүхдүүд цэцэрлэг сургуульд явдаг байсан муудаагүй өдий хүртлээ насл�##�аа. Ерөнхий боловсрол нэг стандарт юм бол хувийн сургуулиудыг хаа бүгд ердийн сургуульдаа сурч боловсрох ёстой. Хувийн сургуулиудад хар тамхи хэрэглэх бие биенээ баян ядуугаар ялгаварлах буруу жишиг сургаж байна. Өмхий хар тамхийг боломжтой айлын хүүхдүүдээр л дамжуулдаг ш дээ

Иргэн
Иргэн

За тэгээд хүүхэд зөөдөг боловсролын асууд�##� шийдчүүл ч аятайхан л бно доо энэ зам

Зочин
Зочин

Чаддагт нь л сайн суд�##�ж байж өг. Ажлын дундуур элдэв ша лтаг тоочоод татаас нэхээд байдаг юмнуудад өгч огт болохгүй. Улс төрийн нөлөөллөөс хол бай.

Зочин
Зочин

Сайн судлаарайдаа...хурдан бариулахынсан...хятадын туршлагатай манай нөхцөлд ажиллаж чадах компаниа сонгооройдоо...кармандаа юм нэхвэл намаараа будаа болышдээ...❗❗❗

Зочин
Зочин

Өндөр үнийн са н.а.лтай нь илүү сайн чанартай юм хийх байхөө
хятадуудаар л хийлгэхгүй бол монголчуул чадах ч үгүй дундуур нь идэж уугаад заваарсан юм л болно

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн

Давхар зам барих гээд байгаа юм уу. Түүгээр хичнээн хүн зорчихыг. Хотын түгжрэлд наад зам чинь нөлөөлөхгүй биздээ. Зүгээр л мөнгө идэх арга харагдаж байна. Тэрний оронд нарны гүүр шиг хот дотроо гүүрэн зам тавь МАНгараа

Иргэн
Иргэн

Гайгүй чанартай зам болж байв�##� болох нь тэр!!! Цаашидаа автомашины импортыг, номерыг хязгаарлахгүй бол хичнээн зам гүүр тавиаад нэмэргүй шүү хүмүүсээ!!! Цаашидаа хэмээжээ гүй ББСБ зээл замбраагүй олгдогыг цэгцлээрэй МАН-аа!!!

Зочинзочин зочин
Зочинзочин зочин

Тамын 50 км ч бас Хятадууд хийсэн хариуцах эзэн олдохгүй мөн их зовоосон доо

Зочин
Зочин

Хужаатай нийлж дундаас нь идэхэд амар байдаг юм байна л даа. Монголд зам барьдаг компани байхгүй юу. Ачир дээрээ хэдэн дарга хужаа монгол ажилчидыг хөлслөөд л бариулчихдаг юм биш үү.

Нураа
Нураа

Зам гүүр барих нь зөв гэхдээ дагуул хот Аймаг сумдаа ажлын байраар хангаад амьдрах орчин сургууль цэцэрлэг орон сууц дэд бүтэцийн сайжруулб�##� хотод түгжирч утаанд хэн хордоод байж байхыг хүсэхэв дэ

Нураа
Нураа

Хотоос дээд сургуулиудаа дагуул хот чиглэлийн дагуу аймагууд руу нүүлгэ тэгвэл дагаад хууль хүчнийхэн, худ�##�даа эрхлэгчид, такси зочид бууд�##� багш ажилчид оюутнуудаа дагаж ирсэн дагуулууд бүгд дагаад гарна шийдэл зөндөө бна барилгын компануудтай төр тохироод сургууль цэцэрлэг орон сууц төрийн �##�баны байрын бариул тэнд нь зуны цагт оюутнуудаар чиглэлийн дагуу ажилуул ц�##�ингаараа ханг�##�ттай төлбөрөө олно ар гэртээ хүндрэл учруулахгүй жаахан сэтгэлгээ Нямбаатараа

Зочин
Зочин

3.5 их наяд л үнэн дээ

Zochin
Zochin

Хятадаар бариулж хятадын бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг урвагч мөн.Зайлаарай

ириргэниргэгэ
ириргэниргэгэ

Хятад компани гэж байгаа ч нэг хятад хүүхэн л зүтгүүлж байгаа Монголын лицэнзи зарж суудаг .
Хурдны замыг их надаар барьж суух нь.ямонгол түшмэлийн авилгачдын ажил ..Уг нь хот хөдөашөө жигд хөгжүүлсэн бол энэ 3 их наяд өөр Монгол хүмүүсд хэрэгтэй ажилтүйлс зарцуулагдах байж Өөрөөр хэлбэл энэ мөнгөөр хөдөө 3 р эмнэлэг Гэмтэл Хавдрын эмнэлэг ш г тус бүр нэг нэгийг 5 н газар өөрөөр хэлбэл 15 газар байгуулж болох юм.Энэд хамаг ихдээ 0.45 их наяд зарна.
Үлдсэн 2 их наядаар нь аймаг хоорондын засм�##� тавьж болно 1000км зам Ингээд Монгол иргэд хүнд тустай ажил болох юм Гэхдээ одоогийн МАН үнэхээр хятадын тавиулчуул шиг ажиллаж байна

Зочин
Зочин

Нарны замыг Япончууд сайн л барьж өгсөн... Санаж байв�##� ... Дарханы замыг Хятадууд там болгож байсаныг мартаагүй байгаа биз... Одоо хэдэн жил тамд унагах бол

Зочин
Зочин

Зам, гүүр гэж баахан мөнгө барж байхаар хотоо гадагш тэглээч. Хотоос гадагш дагуул хот байгуулаач, Америк явж л байсан байлгүй, тэд яаж хотыг тэлснийг судлаач, замаа яаж тавьж суурьшлын бүс нь яаж тохижсоныг хараач дээ.

Зочин
Зочин

Япончууд нарны зам гүүр барьсан чанартай япончуудаар бариул

өмгөөлөгч
өмгөөлөгч

сайн суд�##�ж байж оруулахгүй бол хятадын компанийн дарханы үамыг арай чүү өөрсдөө дуусгасан биз дээ маштны татваргы бүр нэмэх хэрэгтэй

Зочин
Зочин

Машины татвараа хүчингүй болгоочээ.

Зочин
Зочин

Яасан хаширдаггүй юм бэ Наад хятадууд чинь Дарханы зам шиг л юм болгоно доо

зочин
зочин
Reply to  Зочин

улны �####� чи хол очиж хуц

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөр хэн тоож Монголд орж ирэх вэ дээ

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Хятадууд гайх�##�тай барина л даа

Зочин
Зочин

Дарханы зам шиг болчихгүй бол кккк

Зочин
Зочин

Хятад компани орвол чамайг �##�ах монгол захаасаа аваад байгаа шүү

Soogii
Soogii

АТГ-ийн хян�##�танд буй 3

Иргэн Бат
Иргэн Бат

Хурдан баригдах болтугай

Иргэн
Иргэн

Хурдны зам биш ердийн зам байв�##� дээр. Зүүн, баруунаас УБ хотыг нэвт явах машинууд Төв аймгаараа явчихдаг болохоор хотын замын ача�##��##� бууруулахад хурдны зам тийм ч тустай байхгүй байх. Харин ердийн хойд т�##�аасаа хөндлөн очиж нийлэх зам олонтой байв�##� зүгээр байх аа.

Zochin
Zochin

Багтахгүй байгаа бол Хар хориноо бариач.Ингэхэд бас мөнгийг нь идчихсэн үү, илий б�##�ай юм яриад мөнгө идэхээс цаашгүй

ЗочинНаяаа
ЗочинНаяаа

Ховдын замыг харьсан компани сайн байсан даа..

Дэлгэр
Дэлгэр

Туршлагатай хөргөнөөсөө хумслаад байхааргүй компани тодороосой.Солих гут�##�гүй мөнгө олдвол орон гэр гут�##� хувцас машин аваад ажлаа эхэлдэг тээндэрт ялсан гээд өөрөө эхлээд маадайчих юм.

Зочин
Зочин

Darkhanii zam shig yum boloh ni dee s#a

Зочин
Зочин

Бараг хот дотор гэхээр хурдны зам бас 32 хон км гэнэ шүү

Nynbakter
Nynbakter

Ene hamag tenderee hytaduudad aldaad duuslaa g###g gj

Зочин
Зочин

Зард�##�аа хуга нуга нэмсэн цавчаа бндаа энэ бүхэн чинь нөгөө олон татвар торгууль чинь шүү дээ

Ххрр
Ххрр

Гитад хампааныг дэмжиж бн. Зам чанартай болно гсн үг

MANGARUUD CHADAHGUI l DEE
MANGARUUD CHADAHGUI l DEE

тэгээд л хятад гэж гардгий, угаасаа хятдаас өөр улс Монголд юм хийж өгөхчгүйлдээ, орос тоож юм хийж өгөхгүй, хятаджаад бн шүү МАН-ыхаан

ГАНБОЛД
ГАНБОЛД

Япончуудаар бариулж Монгол ажилчдаа оруул нарний замыг Япончууд барьсан тэдний зам маш сайн тавигдсан шүү дээ Монголчууд мэднэ

Зочин
Зочин

Багабандийхан угаасаа хужаад үйлчилдэг

Зочин
Зочин

100хантай давхих юм уу? Элэнцэгнийх нь хурдны зам байдын

Зочин
Зочин

Чанартай зам үнэтэй

Зочин
Зочин

1,9 их наяд төгрөгийг урд зүгийн хүмүүст найр тавьж өгөөд өөрсдөө өртөй ядуу байсаар үлдлээ

Соко
Соко

Хятдуудаас Солонгосчууд чанартай сайн барина шүү!!

Судлаач
Судлаач

За тэр 1.6 аар барина гэдэг бол чанаргүй юм болох вий. 3.5 бол хэт үнэтэй бараг нуг�##�сан юм бишүү, маниусын чад�##� хүрэхгүй. 1.9 гээд тэр л барих юм байна даа. Харин чанартай л хийгээсэй.

Z - f
Z - f

Хятад хэрэггүйээ харин өөрсдийн компануудаа өндөр шаардлаг тавиад ажлуул харин герман юмуу японоос мэрэгжилтэн авах хэрэгтэй

Тэнгэр
Тэнгэр

Монголын замын компаниуддаа ажиллах өгөх хэрэгтэй..дээр нь хян�##�таа сайжруул.гадны компаниуд дэмий

Зочин
Зочин

Даргаа энэ олон татвар хураамжаа багасгаад өгөөч. Зам мам хэрэггүй ээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу хуцна вэ хөдөө рүүгээ буц

Зочин
Зочин
Reply to  Зочин

ХӨДӨӨ ГАРЧ МАЛ МАЛЛААЧЭЭ...ОРКУУДАА❗

Төмөр
Төмөр
Reply to  Зочин

амьдаар чинь хэрчихсэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцдаг гуйлагчин бэ чи

Цэвэр агаар
Цэвэр агаар

Хэзээ манайхан өөрсдөө замаа барих юм вэ, яагаад замчиддаа итгэл үзүүлж болдоггүй юм вэ. Зөндөө л зам бариллаа шүү дээ, илүүдээ гарсан в�##�ют уу. Томоохон баг бүрдүүлээд сайн менежменттэй бол боломжтой л ажил шүү дээ.

Зочин
Зочин

Хурдны замыг барьж чадахгүй. ЧАДДАГ бол тендерт оролцох байсан тэнэг үү чи

Холбоотой мэдээ

Back to top button