М.Мандхай: "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөс болж Төрийн банк, ЗБДС хүндрэлд орсон асуудал байхгүй

УИХ-ын гишүүн М.Мандхайтай “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар ярилцлаа.
-600 тэрбум төгрөгийн зээлийн 70 гаруй хувийг малчид үржлийн мал худалдан авах зориулалтаар авсан-
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Одоогийн байдлаар яг хэчнээн хоршооны, хэчнээн малчинд, хэдэн төгрөгийн зээл олгоод байгаа юм бэ гэдэг мэдээллээр ярилцлагаа эхлүүлье?
-2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж, зээл олголтууд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гараад байгаа. 6300 хоршоо байгуулагдаж, 22 мянган малчин хамрагдсан статистик үзүүлэлттэй байна. 14 төрлийн зориулалтаар зээл олгогдож эхэлсэн байдаг.
Гэхдээ 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн 70 хувийг нь малчид үржлийн мал худалдаж авах зориулалтаар авчээ. Үлдсэн хувийг нь хашаа, хороогоо засах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг чиглэлд зарцуулсан байна. Энэ нь сүүлийн хоёр өвөл дараалан цас, зудны хүнд нөхцөл байдалтай холбоотой.
-14 төрлийн зориулалтаар олгож байгаа ч, малчид үржлийн мал авах зориулалтаар голчлон зээл авсан байна, тийм үү?
-Тийм. Үржлийн мал худалдан авах зориулалтын зээлийг зургаан сарын хугацаатайгаар буюу наймдугаар сар хүртэл түр зогсоосон байна. Энэ төрлийн зээлийн зориулалт хангалттай түвшинд хүрчихсэн. Малчид үржлийн мал худалдан авч, өсгөж чадсан байна. Одоо үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалт руу илүү чиглүүлэх зорилготой.
-Энэ хөдөлгөөний зээл олголт хүндрэлд ороод зогсчихсон асуудал байхгүй байх нь ээ?
-14 зориулалтын зээлийн нэгийг нь л түр царцаасан гэсэн үг. Бусад 13 төрөлд зээл олголт хэвийн явагдаж байгаа.
-Жилийн хугацаанд 600 тэрбумыг олгосон гэхээр энэ онд хэдийг олгох төлөвтэй байна вэ?
-2024, 2025 онд нийт 1 их наяд төгрөгийн зээл олгогдохоор төсөвт татаасыг нь суулгасан. Хүүгийн татаасыг ХХААХҮЯ-ны төсөвт суулгасан. 120-125 орчим төгрөг. Энэ мөнгийг нэг дор гаргадаггүй. Арилжааны банк зээлийн хороогоор оруулж, зээлийн гарцтайгаа уялдуулдаг.
-Нийт 5 их наяд төгрөгийн зээлийг 2029 он хүртэл олгох төлөвлөгөөтэй. Гэхдээ санхүүжилтийн схемийг нь олон нийт ойлгохгүй байгаа юм л даа?
-Улсын төсвөөс биш арилжааны банкуудын өөрсдийнх нь эх үүсвэрээс гарч байгаа юм. Банк өр орлогын харьцаа, эргэн төлөх чадамж, барьцаа хөрөнгө буюу мал зэрэг өөрийн олон шалгуур үзүүлэлтээ өөрсдийн журмынхаа дагуу тавьж, байж олгодог. Малчны зээлийн сайн түүхийн шалгуур ч бий. Мөн 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг 100 хувийг, 40 хүртэлх сая төгрөгийн зээлийн 90 хувийг, 50 саяын зээлийн 80 хувийг Зээлийн батлан даалтын сан дааж байгаа. Тэгэхээр Зээлийн батлан даалтын сан ч барьцаа хөрөнгөд нь харьцуулалтаа хийж байгаа.
-Анх Төрийн банканд хэт их ачаалал ирсэн тул зээл олголтыг түр зогсоосон удаатай-

-“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс болж Зээлийн батлан даалтын сан эвгүйдсэн, хүнд байдалд орсон асуудал байгаа юу. ЗБДС-г Монголбанкны харьяанд авах нөхцөл байдал үүссэн гэх хардлага хөвөрсөн?
-42-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ХХААХҮЯ-нд очиж ажилласан. Яг энэ асуудлаар Зээлийн батлан даалтын сантай уулзаж, мэдээллүүдийг тодруулсан л даа. “Эрсдэлд орсон асуудал байхгүй. Зээл хэвийн олгогдож байгаа” гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Одоогоор дөрвөн тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна лээ.
Нэгдүгээрт, арилжааны банк өөрийн шалгуураар зээл олголт хийсэн. Хоёрдугаарт, зээлдэгч хариуцлагаа үүрээд барьцаа хөрөнгө байршуулсан. Иймд эргэн төлөлтийн асуудал үүсэхгүй байх.
-Төрийн банк дангаараа зээл гаргаж, сүүлдээ хүндрэлд орох нөхцөл үүссэн гэдэг мэдээлэл ч гарсан удаатай. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Манай ажлын хэсэг дэд ажлын хэсэгтэй. Мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх, дэмжих баг гэж бий. Үүнд, Төрийн банк багтдаг.
Анх 500 гаруй тэрбум төгрөгийн зээл олголт хийгдээд, зогссон. Бусад арилжааны банк болгоомжтой хандсан байхыг үгүйсгэхгүй. Тэр үед Төрийн банканд хэт их ачаалал ирсэн тул зээл олголтыг түр зогсоосон.
Ажлын хэсэг зээлийг хэвийн олгох асуудлаар шуурхай ажиллаж, Монголбанк болон бусад арилжааны банкуудтай хэлцэл хийсний үр дүнд үл ойлголцол арилсан. Өнөөдрийг хүртэл зээл хэвийн олгогдож байгаа. Гэхдээ Төрийн банкны бүх мөнгийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн рүү оруулсан зүйл байхгүй. Нийт зээлийнх нь сан хангалттай түвшинд бий.
-Одоо зээл олгож байгаа банкууд нэмэгдсэн биз дээ?
-ХААН банк, Богд банк, Хасбанк нэмэгдээд зээл олголтууд хийгдэж байгаа. Энэ жилээс зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтүүд хийгдэж эхэлнэ. Иймд банкуудад асуудал үүсэхгүй.
-Зээлийн зориулалт 98 хувьтай гэдэг мэдээлэл гарсан. Өөр зориулалтаар ашиглаад буцаагаад төлчихсөн тохиолдол мэр сэр байгааг үгүйсгэхгүй-

-Энэ зээл зөв сегментдээ хүрч чадаж байна уу. Машин тэрэг худалдаад авчихсан тухай мэдээлэл мэр сэр дуулдсан. Өөрөөр хэлбэл малчид авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан, байгуулагдсан хоршоод амжилттай ажилласан эсэхийг хэн, хэзээ хянах вэ?
-Эхний жил эргэн төлөлтөөс чөлөөлсөн. Энэ жилийн дөрөвдүгээр сараас малчид хүүгээ төлж эхэлнэ. Арилжааны банкууд өөрсдийн гаргаж буй зээлдээ хяналт тавьж байгаа нь ойлгомжтой. Үр дүн хараахан гараагүй буюу шууд шалгах боломжгүй.
ЗГХЭГ “Шинэ хоршоо” салбар дундын уялдаа холбоог хангах Үндэсний хороог байгуулсан. Ажлын алба үндсэн найман зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Онцгой байдлын албатай хамтран 330 сум дахь хоршоодод хийсэн судалгаа бий. Зээлийн зориулалт 98 хувьтай гэдэг мэдээлэл гарсан. Зээлээ өөр зориулалтаар ашиглаад буцаагаад төлчихсөн тохиолдол мэр сэр байгааг үгүйсгэхгүй. Авсан зээлээ яг 14 төрлийн зориулалтаар ашиглаж байгаа үзүүлэлт 90 гаруй хувьтай.
2000 гаруй төрийн алба хаагч хөдөө орон нутгаар явж, хоршоодыг чадавхжуулах ажил хийсэн. Бид хоршоодыг хөгжүүлэх дараагийн үе шат руу шилжихээр төлөвлөж байна.
-Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Зориулалтын бусаар зарцуулсан эсэх дата мэдээллээ арилжааны банкууд одоогоор гаргаагүй байгаа. “Машин худалдаад авчихсан байна” гэдэг нь албан бус мэдээлэл. Ам дамжсан иймэрхүү ярианууд гарсан. Арилжааны банкууд Монголбанканд мэдээллээ нэгтгэсэн үед л, эрсдэлийн түвшин тодорхойлогдоно. Зээлээ зориулалтын бусаар зарцууллаа, малчдыг их хэмжээний өрөнд орууллаа гэхчлэн ташаа мэдээлэл гардаг. Албан мэдээлэл гарсны дараа ажлын хэсэг олон нийтэд мэдээлнэ.
-Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард буюу яг сонгуулийн өмнө “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулсан зээл олголт эхэлж байсан. Үүнийг малчдад авлига өгч байна гэж дийлэнх нь хардаж, “боловсон авлига” гэж шүүмжилж байлаа шүү дээ?
-Хэрэв авлига байсан бол малчид өнөөдөр авсан зээлийнхээ 90 гаруй хувийг зориулалтын дагуу ашиглах байсан уу. Хоршооны хуралдаа ирж суугаад, цаашаа яаж хөгжих үү гэж сураглаад, дундын хоршоо байгуулбал яах вэ гэж асууж байна. Малчид зээл аваад идээд уугаад дуусгачихсан, халааслаад тараачихсан, приус аваад уначихсан бол ингэхгүй. Бизнес нь өсөх түвшинд хүрчихсэн тул эрмэлзээд, сураглаад явж байна гэдэг чинь цаг үеэ олсон хөдөлгөөн байсныг илтгэнэ.
-Тооцооллоор хоршоодын үр дүн яг хэзээнээс гарч эхлэх вэ?
-Аливаа нэг компани байгуулаад, зээл авч хөрөнгө оруулалтаа хийгээд, үйл ажиллагаа жигдрээд эхэлтэл зургаан сараас нэг жил хугацаа шаардагддаг шүү дээ. ЖДҮ төлөвших гэж гурван жил болдог. Хоршоод угаасаа малаа малладаг учир тогтворжих гэж нэгээс хоёр жил болно.
-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжих мега төслүүдэд малчид бүтээгдэхүүн нийлүүлэлт хийдэг болмоор байна-

-Та нэлээн түрүүн хоршоодыг хөгжүүлэх дараагийн үе шат гэж хэлсэн. Энэ тухай жаахан дэлгэрүүлбэл?
-Анхан шатны хоршоод хашаа хороогоо засварлаж янзлах, гар ажиллагаагаа бууруулах зорилгоор тоног төхөөрөмжөө шийдэх, үржлийн мал худалдаж авах зэрэгт голчилсон. Одоо дундын хоршоодыг хөгжүүлэх буюу үйлдвэрлэл явуулах чиглэлд ажиллуулах зорилт бий. Хоршоод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг болох. Бүс болгонд жишиг хоршооны загварчлал гаргана.
Жишиг хоршоод бий. Ховд аймагт савангийн үйлдвэрлэл явуулж, таван хүнийг цалинжуулан ажиллаж байна. Өмнөговьд бүр 200 гаруй хүнийг нэгтгэсэн нэгдсэн хоршоо байгуулаад 3-4 бизнес эрхэлж байгаа жишээ бий. Тэд “Бидэнд дараагийн шатны чадавхжуулалт хэрэгтэй байна” гэж хүсэж байгаа.
Боловсролын яамтай хамтраад хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ.
- Аймаг болгонд байгаа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн бэлэн баазыг ашиглан хоршоодын гишүүдийг чадавхжуулах сургалтыг нээж, богино хугацаанд мэргэжлийн үнэмлэх олгохыг зорьж байна.
- Мөн ХААИС-д Хоршооны менежерийн бакалаврын зэрэгтэй анги нээхээр төлөвлөж байгаа.
- Малчны тусгай анги нээнэ. Заавал их, дээд сургуульд орохгүй мал маллах зорилготой хүүхдүүд хөдөө аж ахуйн чиглэлээрх суурь ойлголтуудаа наймдугаар ангиасаа төгсөх анги хүртлээ заалгана гэсэн үг. Эхний ээлжинд, Увс аймгийн гуравдугаар сургуульд нээхээр төлөвлөж байгаа.
-Тэгэхээр дан ганц зээл олгоод байх биш сургалтуудаар малчдаа илүү чадавхжуулах бодлогууд хэрэгжүүлэх нь ээ?
-Хамгийн гол нь үйлдвэрлэл явуулах түвшинд үр дүнгээ аваачих учиртай. Мал аж ахуйн салбарыг зөв бэхжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өөрөө зөв бэхжих шаардлагатай. Төрөөс чадавхжуулах сургалт, загвар хоршоодыг нэврүүлэхэд дэмжиж туслах зорилготойгоор ажиллаж байгаа.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнүүдэд үйлдвэрлэгч бизнесүүд хамрагддаг. 1,7 их наяд төгрөгийн 1,2-ыг нь гаргачихсан. Үйлдвэрлэгч ААН-үүдэд хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгө чиглэлээр санхүүжилт хийгддэг. Үйлдвэрүүд ноос ноолуураа самнаад, угаагаад нэмүү өртөг шингээгээд гаргах түвшинд зээлээ авч байгаа. Тэгвэл бид түүхий эдийг тогтвортой нийлүүлдэг хамгийн чухал түвшин буюу малчдаа “Шинэ хоршоо”-гоор дамжуулж бэлдэж, бэхжүүлж өгөх учиртай. Тэгэхгүй бол “Цагаан алт”-ыг мянга яриад нэмэргүй.
Өнөөдөр арьс шир, ноос ноолуур ченжүүдийн гарч орчихсон байгаа шүү дээ. Ямар ч нэмүү өртөг шингэхгүйгээр гадагш гарч байна. Мөн бид малаас гарч буй бусад бүтээгдэхүүнээс эргэлтэд оруулж чадахгүй байгаа.
Тиймээс л бид хөдөлмөрлөдөг, малынхаа бүтээгдэхүүнийг үнэ цэнд хүргэдэг, ашиг шимийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох шаардлагатай байна. Нийт малчид малынхаа 30 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үлдсэн 70 хувийг нь зүгээр л тэжээдэг. Энэ нь малчны олж буй орлого тэр чигээрээ зардал болчхож байна гэсэн үг.
Үйлдвэрлэл хийх түвшинд хүртлээ хөгжих шаардлагатай гэж хэлээд байгаа юм.
-Үйлдвэрлэл хийх түвшинд хүрчихвэл нийлүүлэх зах зээл нь угаасаа байгаа гэж үзэж байна уу?
-Бүсчилсэн хөгжилтэйгөө уялдаа холбоотой болгох хэрэгтэй. Зөвхөн сум, эсвэл аймгийнхаа хэмжээнд биш бүсийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулна гэж харах нь чухал. Учир нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд мега төслүүд хэрэгжих гэж байна. Тийшээгээ ажиллах хүч төвлөрнө. Ажиллах хүчний төвлөрлийг бид ашиглана гэсэн үг. Тэнд хоол унд, хувцас хунар, бусад үйлчилгээ зайлшгүй шаардагдана. Бий болох гэж байгаа том зах зээлийг хоршоо овжин ашиглах юм. Одооноос бааз, сууриа бэхжүүлэх шаардлагатай байна.
Хөнгөн үйлдвэрийг салбар манайд бүр уначхаад байна. Иймд хөнгөн үйлдвэрийн салбарт олон хоршоо хөгжих боломж бий. Хоршоод хамтын үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.
-Энэ парламентад суух дөрвөн жилийн хугацаанд ямар ажил амжуулах зорилго тээж байна вэ?
-Хоршоодоо загварчлах, загвар хоршоодыг олноор бий болгох зорилготой. Хөдөө аж ахуй, уул уурхайг хоёрыг уялдаа холбоотой болгох асуудал чухал. Уул уурхайн салбарын нийт ажилчдад хоршоогоороо дамжуулан мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, тэр байтугай хувцас үйлдвэрлэлийг нь хийгээд өгчихдөг баймаар байна. Хөнгөн үйлдвэрлэл явуулдаг болчихвол экспортод гаргах бүрэн боломж үүснэ. Үүнийг л жишиг түвшинд аваачихад л анхаарч ажиллая гэж бодож байна.
Хөдөө аж ахуйн малгай хуулийг яаралтай боловсруулах ёстой. Миний бие Хөдөө аж ахуйн тухай хуулийн өөрчлөлтийг ахалж, ажиллаж байна. Хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг саадгүй байлгахад хууль зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг сайжруулах шаардлага бий. Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль яригдаж эхэллээ.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
gishuun geneee8 irgrd ooriigoo taniulah ajil hiinuu
Уих ын гишүүний ажлаа хийх юмуу хоршооны ажлаа хийх юм уу ойлгомжгүй бна Энэ олон хоршооны ирээдүй их бүдэг зээлийн эргэн төлөгдөл бүр хэцүү өрөө төлж чадахгүй дампуурна ах дүү хамаатан садан хэдэн хүмүүс нийлээд хоршоо байгуулаад зээл авсан хийж байгаа ажил юу байгаа ажил нь харагдахгүй хоршоо гэгч олон байгаа тун явцгүй ажил харагдаад байгаа юм даа Зээл авахын тулд л хоршоо байгуулсан юм шиг
Шинэ хоршоо гэх б�##�ай мөнгө уга�##�таа зогсоогооч ээ, үр дүн байна уу, сонгуулийн сан�##� авах хэрэгсэл биз дээ,
SONGUULIN HEREGSEL BSAN BOL YAGAD ODOO CH M#LCHIN ARD IRGEDIN DUND ERELT HEREGTSEE N ULAM IHESSEN BGAA UR DUNTEI HUTULBUR YAVAAD BNA. SONGUULI DUUSSAN. BUH ZUILIIG SONGUULITAI HOLBOJ BODDOGOO BOLIVOL YASIIN. SETGETSIIN EMGEG SHUU... UB EES GARCH EH ORON, ARD TUMENTEIGEE TANILTS, MEDREL CHIN SAIJIRNA, UHAAN CHIN TELNE HUU MIN.
Тэнэгтээч
Энэ м�##� юм мэдэх үү утсан хүүхэлдэй
УИХ-ын гишүүн юм уу? Төрийн банкны ажилтан юм уу? эсвэл нийтлэлийн нэрийг буруу өгчив үү? ойлгосонгүй
amarbayasgalan ta nariin teneglel dund ni bank dampuuruulah vii dee ambits huviin erh ashgaasaa bolj
Нэг л м�##�чдад хайр зарласан гишүүдтэй. Ар худрагаар нь яаж идэх гэж байгааг ард түмэн ойлгоно. Одоо больж үз .
сан�##� авах гэсэн амарбаясг�##�ангийн санаачилсан энэ зээл олголтыг зогсоох хэрэгтэй
Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэж...
Amarbaysgalangiin
Nuuts amrag l gesiin. Dahiad ch Olon dargiin nuuts amrag jagsaaltaar orson shuu
BUU ATAARKH... ROFLMFAO--------- Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг даа
Ямар ч хян�##�т байхгүй л юм байна ш дээ. Тэгээд барьцаа хөрөнгө гэж хэдэн адсага тоолуулсан байж таараа. Эд нараас мөнгөө олж авна гэж элснээс зүү эрэхтэй адил юм байна. Эртхэн дампууруулаад шүүхэд шилжүүлэх хэрэгтэй
Ёстой Түй май. Хөдөө маш олон хүн зөвхөн үээл авахын тулд хоршоо байгуулсан. Банкныхан ч ашиг аваад гаргаж өгч байсан. Одоо буцаагаад төлөх нь хэд бол доо. Зүгээр нь сонгуулийн сан�##� авах л арга. Ямар ч орлогогүй зээлийн мэдлэггүй хүмүүс авсан зээлээ яаж төлөх бол. Аймгийн төвд өчнөөн хүн ц�##�инжуулж чирч яваа жижиг компани зээл авах гэхэд өгөөгүй. Одоо ажилчдаа тараасан. Хоршоо бол сүйрэл. Мөнгө уга�##�т
Хүмүүс зээлээ авна уу, төлнө үү, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү. Та нарт огт падлий байхгүй л бмаар юм. Арилжааны банкны эх үүсвэрээс санхүүжигдэж байгаа ажил, төрийн төсвийн мөнгө биш-нэгт. 2т хандив тусламж, х�##�амж хүртээд зүгээр суугаад хүн муулахаас өөр юм хийж чадахаа больсон сэтгэлгээний доройтлуудын хажууд энэ хүмүүс чинь хөдөлмөр, хөрөнгөөрөө нэгдэж хариуцлагаа үүрээд, гэрээ байгуулсан хоршоод жижиг ч бсан бүтээгдэхүүн хийгээд дотоодын үйлдвэрлэлээ дэмжие гэсэн хүмүүс зээл авч хүүтэй нь эргүүлэн төлөх нөхцөлтэй ажиллаж амьдрах гэж хичээж яваа хүмүүс. ЗҮГЭЭР АМАА ТАТ... Нөхцөл шаардлагаа хангаад очиход зээл өгсөөр л бгаа юм байна лээ. худ�##� мэдээлэл тараахаа боль.
татварын төлөгчдийн мөнгөөр ч тоглох шиг л болж байна дө, эцэст нь юу л болдог бол ?
Шаана биз $-н нөөцөө шавхаж сонгуулын мөнгө тараачихаад хүндрэлд ороогүй гээд сууж байдаг энэ авгай ацаа мэддэг юм
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Энэ хоршооны хөдөлгөөний үндсэн суурь зорилт нь уламжл�##�т м�##� аж ахуйд тулгамдаж буй уур амьсг�##�ын өөрчлөлтөөс ш�##�тга�##�сан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор м�##�чдад чиглэсэн анхны томоохон төрийн бодлогын эхлэлийг тавьсан. Олон ч м�##�чдын ахуй амьдр�##�д ашиг тусаа өгч эхэлсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бүх хоршоод том үйлдвэрлэл эрхлээд хөгжөөд явах нь боломжгүй ч цаг хугацаа зах зээлийн ш�##�гарлыг даваад хөгжлийн замн�##�аараа яваад үлдэх үлдэж, зээлээ төлөөд хөгжих нь хөгжөөд, нэг �##�хам урагшлаад явах нь гарцаагүй. Хэн нэгэн ажил хийж байгаа нэгнээ нугчин дарж газар доор ортол нь муулж байж өчүүхэн богино амьдр�##�аасаа тааша�##� авдаг нөхдүүд болих хэрэгтэй. Өөрсдөө хийж хэрэгжүүлэх гэж хичээж зүтгэж чаддаггүй юм аа гэхэд зүгээр сөрөг байх аа больчихож болдоггүй юм уу.