Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын татварын улмаас Азийн зах зээлүүдийн уналт үргэлжилж байна

Өнөө өглөө /2025.04.07/ Азийн орнуудад арилжаа нээгдэхэд Трампын татварын улмаас үүссэн уналт үргэлжилжээ. Тухайлбал Японы Nikkei индекс 7.8 хувиар буурсан нь 2023 оны сүүлээс хойш харагдаагүй үзүүлэлт юм. Харин Өмнөд Солонгосын Kospi 5 орчим хувиар буурчээ.

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү өнөөдөр мэдэгдэл хийхдээ улсынх нь засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг гаалийн татвар бууруулах хүсэлт үргэлжлүүлэн гаргана гэсэн байна. Гэхдээ тэр үр дүн тийм ч хурдан гарч ирэхгүй гэдгийг онцолсон юм. Ишиба АНУ-ын тарифаас үүдэлтэй эдийн засгийн цохилтыг намжаахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглаж дотоодын бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ажлын байруудыг хамгаалах арга хэмжээ авна гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв болон баасан гарагт /2025.04.04/ АНУ-ын хөрөнгийн зах зээлээс 5.4 их наяд ам.долларын арчигдсан. Тэгвэл АНУ-ын S&P 500 индексийн фьючерс 4.31 хувь, Nasdaq фьючерс 5.45 хувиар буурчээ. Хувьцааны фьючерсийн үнэ гэдэг нь тухайн хувьцааг ирээдүйд худалдах эсвэл худалдан авахад ашиглагдах урьдчилан тохирсон гэрээний үнэ юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 14:28

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button