"Төгрөг нуурын орд"-ын 20 хувийн эзэмшигч байсан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн хамгаалалт хүсэв

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Х.Баттулгыг арал дамжуулан зарсан “Төгрөг нуурын орд”-оо олж ирэхийг шаардсан үйл явдал болсон.
Улмаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр,"Х.Баттулгын үүсгэн байгуулсан CAMEX компани эрдэмтэн Л.Дүгэржав агснаас Төгрөг нуурын ордыг 1,3 сая ам.доллароор аваад 192 дахин нугалж зарсан. Дөрвөн хятад хүнтэй нийлээд Сингапур, Хонконг, Виржини, Кайманы арлууд дамнуулаад зарсан" гэх агуулгууд бичигдэх болсон юм.
Өнөөдөр “Төгрөг нуурын орд”-ын хохирогч гэх иргэн АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ" гэх зар тарсан билээ. Энэхүү зарын дагуу "Төгрөг нуур" ордын лиценз эзэмшигч байсан Л.Дүгэржавын охин АТГ-т ордтой холбоотой баримтууд өгч, хамгаалалтад авах хүсэлтээ өглөө.
Энэ үеэрээ тэрбээр "Миний аав Л.Дүгэржавыг "Төгрөг нуурийн орд"-ыг 1,3 сая ам.доллароор зараад идчихсэн мэт мэдээлэл цацагдах боллоо. Энэ мөнгө бидний дансанд орж ирээгүй. Аавын маань эзэмшиж байсан 20 хувийг “Та нар өртэй байсан" гээд банк руу шилжүүлчихсэн юм. Бид гурван шатны шүүхэд хандахад, "өр байхгүй, 20 хувийг хурааж авсан нь буруу” гэдэг дүгнэлт гарсан. Бидний зөвшөөрөлгүйгээр 20 хувийг маань аваад цааш нь шилжүүлчихсэн. 1.3 сая ам.доллароос бидний данс руу орсон ямар ч мөнгө байхгүй.
Аав маань Тавантолгой, Төгрөг нуур, Цайдам нуурын хайгуулыг хийсэн геологич хүн байсан. Нас бараад гурван жил болж байхад сүнсийг нь хүртэл амирлуулахгүй байна. CAMEX гэж компанийн захирал Деннис бурхан болсон, энэ ордын 20 хувийг эзэмшигч байсан аав маань бурхан болсон. ТУЗ-ийнх нь дарга ч гэсэн бас бурхан болсон. Долоон удаа антарктид явсан, Увсын Тэсийн маш эрүүл чийрэг биетэй аав маань бурхан болсныг охиных нь хувьд би хүлээн зөвшөөрдөггүй.
Маш олон хүн залгаж байна. Аав маань бурхан болсон ч бид амьдармаар байна. Айж байна. Тиймээс намайг хамгаалалтад аваач гэж АТГ-д хүсэж байна" гэлээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za bitii shaa ci avsan l bga shd ci
Xaiguuli hiisen hun ni 20huviig ni ezemshdeg togtolstoo bas baidag yumuu
АН-ын гишүүн гэнэ тэгэхээр шааж байна уу