Филиппин компани үерхлээс шархалсан ажилчдадаа таван хоногийн цалинтай чөлөө олгодог

Филиппиний Cebu Century Plaza зочид буудлын гүйцэтгэх захирал Рикардо Дубладо үерхлээс болж шархалсан ажилчдадаа таван хоногийн цалинтай чөлөө олгодог бодлогыг 2023 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Ажилчид жилд нэг удаа ийм чөлөө авах боломжтой. Дараа жил нь хүнээс салсан тохиолдолд үерхлээс шархалсан чөлөө авч болох юм.
Тус улсад ийм төрлийн чөлөөний санаа газар авсан байжээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Филиппиний парламентын гишүүн үерхлээ дуусгасан ажилчдад гурав хүртэлх хоногийн цалингүй чөлөө авах эрх олгох хуулийн төслийг санаачилжээ. Парламентын гишүүн Лордан Суан “Судалгаанаас харахад салалт нь хувь хүмүүст ихээхэн хүнд тусдаг. Энэ нь сэтгэл санаа болон оюун ухааны сайн сайхан байдалд нөлөөлж, бүтээмж буурч, ажлаа таслах, эрүүл мэндийн зардал нэмэгдэх гэх мэт үр дүнд хүргэдэг” гэсэн байна.
Дэлхий даяар ажил олгогчид ажилчдынхаа хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх буулт хийхийг эрмэлзэх болсон. Тэд сайн сайхан амьдралыг дэмжих өдөр, ажлын уян хатан цаг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээ санал болгож эхэлсэн юм.
Эх сурвалж: Financial Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.