Алуурчны нүүрийг ч нуудаг байхад “Ард” Ч.Ганхуяг зээлдэгчдийнхээ зургийг “дэлгэв”

Ард Кредит ББСБ-аас “Ард” апп-аараа дамжуулан барьцаагүйгээр зээл олгох үйлчилгээ нэвтрүүлээд хэсэг хугацаа өнгөрсөн байна. Зөвхөн итгэлцэл дээр тулгуурлан олгодог уг зээлийг иргэд иргэний үнэмлэх болон банкны хуулгаараа баталгаажуулан авдаг.
Уг байгууллагаас 2019 онд 70 мянга гаруй зээл олгосон бөгөөд үүнээс зээлээ эргэн төлөөгүй харилцагчдынхаа зургийг цахим орчинд дэлгэж эхлээд байна. Тэд уг үйлдлээ тайлбарлахдаа зээлийн гэрээ байгуулахад “Зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн нэр, гэрэл зургийг сэлтийг хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлуулах эрхтэй” гэх заалт оруулсан бөгөөд зээлдэгч үүнийг хүлээн зөвшөөрч байж зээл авсан гэж байгаа юм.

Мөн Ч.Ганхуяг өөрөө “Зээл авчхаад зугтаж алга болбол банк санхүүгийн компани хэрхэх ёстой вэ - бүхий л аргаар хайж олж төлүүлэх үү? Эсвэл өөрөө ирээд төлөх байх гээд суух уу. Нөгөө талд нь эх үүсвэр болох хадгаламжийн хүүг төлсөөр байх уу, бас адилхан зогсоох уу гэдгийг бодолцоорой. Бүгд зээлээ төлөхгүй болвол банк санхүүгүй улс яаж цаашаа хөгжихийг бас төсөөлөн үзээрэй.
Ард Кредит 1,600 хувьцаа эзэмшигчийнхээ хөрөнгөөр уг зээлийг гаргадаг. Тэднийхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Бидэнд итгээд итгэлцлийн данс нээлгэсэн хүмүүс бий - тэдний хадгалуулсан хөрөнгийг өсгөн арвижуулаад эргүүлж өгөх үүргийг бид хүлээдэг. Манайтай түншилдэг байгууллагуудын зээл бидэнд бий - тэдний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Биднээс үйлчилгээ авч, ажил амьдралаа залгуулдаг манай харилцагчдын итгэлийг бид хугалах эрхгүй ээ. Бид хамгийн сайн нь байхыг зорьж ажилладаг” гэжээ.
Гэтэл Монгол улсын төдийгүй Олон улсын хууль тогтоомжийн хүрээнд алуурчин байсан ч “хүн” гэж үзэн, түүнээс гарах үр дагавруудыг тооцоолон нүүрийг нь олонд таниулдаггүй. Хорих ангид ажиллаж буй хэвлэлийнхэн ямар ч ялтан байсан нүүр царайг нь бүрсийлгэж, түүний эрхийг хүндэтгэдэг.
Хэдийгээр бизнесийн байгууллага чанаргүй зээлдэгчдээ арга хэмжээ авах нь зөв ч, Монгол улсын хууль гэж эцэг хууль нь байсаар байхад түүнээс давж ажиллан, шууд нэр нүүрийг нь иргэнийх нь үнэмлэхийн хамтаар олон нийтийн сүлжээнд байрлуулах нь хэр зөв зүйтэй гэдгийг хуулийн байгууллага шийдэх биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв зээлдэгч луйварчин байж болохгүй биз дээ
Ил гаргаж явах газаргүй болго. Гадаадад гарч хулгай хийх аргагүй болтол хилийн хориг тавь.
Зээл аваад төлөхгүй байна гэдэг бол луйвар гэсэн үг биздээ. Харин ч зөв шийдвэр байна. Хүмүүс сургамж авах ёстой.
ХАСЫН Ганхуяг гэж хэзээний л д�##�дага хачин юм байсийн ш д
Зѳв ш дээ. Дандаа хүний эрх гээд буруу үйлдлийг ѳѳхшүүлж болохгүй. Авсан бол тѳлж сур, чадахгүй бол чяцага царайлж зээл битгий ав
baahan hunees bitcoin usguj ugnu gej avaad bantangiin hutgasan hun dee
Zeelee tololgui 200 garui honochihson hariutslagagui huniig yundaa omoorood bgaa yum teneg setguulchee
Гэрээ байгуулчихсан юм бол яах вэ дээ
Mongold l aluurchinii nuuriig nuudag, busad orond aluuchin bolon hamsaatan bugdiig ni il gargadag. Er ni zurgiig hargah ni zuv....,
төлөөгүй нөхдийн нүүрийг ил гаргахад яах вэ дээ. Бид эмзэг бүлгийн гэсэн нэр өгөөд хүүхдүүдийн зургийг ил цахим орчинд цацахад дуугардаггүй
Алуурчиний нүүрийг нуудаг ч, хохирогчийн нүүрийг нуудаггүй шүүх цагдаатай улс даа бид. Ер нь гэрээний за�##�ттай бөгөөд 200 гаруй хоног зээлээ
Зөв шүү дээ, яагаад болохгүй гэж. Монголд ер нь хохирогчыг хамга�##�даггүй зөвхөн хулгайч нарыг өөгшүүлдэг.
Хүний нэр төрд х�##�даад байгаан бишүү танай байгууллага анхнаасаа суд�##�гаатай зээл өгөхгүй яасийн бэ? Мөнгөтэй бол �######�уул төлөх л байлгүй дэ
Монголчууд ухамсарын доройтолд орсон байна
zuw niigemd zuw handlaga awchirch bn