“OpenAI” компани Илон Маскийг дарамт шахалт үзүүлсэн гэж шүүхэд өгчээ

Лхагва гарагт /2025.04.09/ “OpenAI” компани Илон Маскийг сөрж шүүхэд зарга гарган түүнийг дарамт шахалт үзүүлсэн гэжээ. Тус компани гомдолдоо Маскийг цаашид хууль бус, шударга бус үйлдэл хийхээс хориглож өгөхийг холбооны шүүгчээс хүссэн байна. Маск “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмантай хамтран 2015 онд тус компанийг үүсгэн байгуулсан.
2023 онд Маск “xAI” нэртэй хиймэл оюун ухааны фирмийг үүсгэн байгуулсан юм. Тэрбээр “OpenAI” компанийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж эхэлдэг болохыг зогсоохоор шүүхэд зарга үүсгэсэн. Харин “OpenAI” компани босгосон 40 тэрбум ам.долларын санхүүжилтээ бүтнээр нь авахын тулд энэ оны сүүл гэхэд ашгийн төлөөх бизнес болох ёстой.
Тус компани Маскийн эсрэг гаргасан зарга дээр “Хэвлэлээр дамжуулсан халдлага, сошиал платформ дээрх өөрийнхөө 200 сая дагагчтай аккаунт дээрээ хорлонтой кампанит ажил, дарамт шахалт үзүүлсэн хуулийн арга хэмжээ, OpenAI-ийн хөрөнгийг авах гэсэн мэхлэлт тендер гэх мэтээр Маск OpenAI-д хохирол учруулах боломжтой бүх замыг туршиж үзсэн” гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.