БНХАУ, Японтой хамтран Трампын тарифын эсрэг тэмцэхгүйгээ БНСУ илэрхийллээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Хан Дог Су “CNN” агентлагтай ярилцахдаа тус улс БНХАУ, Японтой хамтран Трампын тарифын эсрэг тэмцэхгүй гэжээ. Үүний оронд Вашингтонтой хэлэлцээ хийх замаар асуудлыг шийднэ хэмээсэн байна.
Сэтгүүлч түүнээс БНХАУ, Японтой Сөүл хамтарч АНУ-ын тарифын эсрэг тэмцэх эсэхийг асуухад “Иймэрхүү хэлбэрээр тэмцэх нь нөхцөл байдлыг сайжруулна гэж би бодохгүй байна. Бид тэр замыг сонгохгүй” гэжээ. Тус ярилцлагыг Хан Дог Су АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай тарифын асуудлаар утсаар ярьсны дараа нийтэлсэн байна. Трамп лхагва гарагт /2025.04.09/ улс орнуудад тавьсан хариу татвараа хэрэгжүүлэх өдрийг 90 хоногоор хойшлуулсан. Энэ хугацаанд улс орнуудад АНУ-тай тарифын талаар хэлэлцэж, хөнгөлүүлэх эсвэл цуцлуулах тал дээр ажиллах төлөвтэй.
Хан Дог Су гаалийн татварыг харамсалтай зүйл гэсэн ч Өмнөд Солонгос хоёр улсын маш хүчтэй холбоонд тулгуурлан хэлэлцээ хийнэ гэсэн юм. Тэр “Бид маш аятайхан байдлаар хэлэлцээ хийх ёстой гэж би бодож байна” хэмээжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.