Гадаад мэдээДЭЛХИЙ

Бэтман болон Робины хувцас өмссөн Британи цагдаа нар баривчилгаа хийжээ

Лондоны цагдаа нар Бэтман болон Робины хувцас өмсөж Вестминстерийн гүүрэн дээр жуулчдыг хулхидах гэж оролдсон хүмүүсийг баривчилсан байна. Уг хачирхалтай явдал хоёрдугаар сард гарсныг саяхан гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.

Цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтнүүдийг гэнэдүүлж барихын тулд албаар Бэтман, Робины дүрд хувирч Вестминстерийн гүүрэн дээр эргүүлж хийж явсан байна. Тухайн үед хууль бус мөрийтэй тоглоом явуулдаг бүлэглэлүүд гүүрийг үзэхээр ирсэн хүмүүст гурван аяганы сорил нэртэй тоглоомоор хулхиддаг байсан юм.

Бэтманы хувцсыг өмссөн байсан офицер Даррен Уатсон “Вестминстерийн гүүрэн дээр хэд хэдэн удаа луйврын гэмт хэрэг үйлдсэн хоёр хүн биднийг гадаад үзэмжээр таньдаг болсон байсан юм. Тэднийг барина гэвэл хайрцгаас гарч сэтгэх ёстой гэдгийг мэдэж байсан учир надад Бэтман, Робины хувцас өмсөх санаа орж ирсэн” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2025 23:56

Гол утга нь �##�га. Ижил хувцас өмсөхөөр нөгөөгүүл нь уурлаж баригдсан уу яаж баригдсан. Царайг нь мэддэг бол яагаад шууд бариагүй?

Холбоотой мэдээ

Back to top button