УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Хоолны фестивалиар Х.Нямбаатарын ажиллах арга барилд өгсөн мессеж юу байв

Ерөөсөө маш ажилсаг. Тэгээд бүх зүйлээ өөрөө гардаж хийх гэдэг. Өөрөө гардаж хийвэл л хамаг юм нь арай сайнаар хийгдэх юм шиг санагддаг. Энэ бол Х.Нямбаатарын хувь хүнийх нь онцлог шиг байгаа юм. Ийм хүмүүс олон ажлыг нугалж чаддаг.

Европын хэдэн зуун жилийн настай хотуудод соёлоор, зарчмаар, хууль ёсоор засаглаж болж байна. Харин Улаанбаатар бол монголчуудын шинэ тутам нийгэмшлийн төв суурин учраас энэ их овоорсон асуудлуудаа хүн төвт удирдлагаар засаглахаас өөр аргагүй харагддаг. Хүн төвт удирдлага нь одоогийнхоор Х.Нямбаатар юм уу даа.

Хаа сайгүй замуудаа янзалж, автобусуудаа шинэчилж, тэнд ч газар чөлөөлж, энд ч метроны нүх ухаж, бонд босгож эрчим хүчний асуудлаа цэгцлэхээр банкны эзэнтэй гар барьж, гадны хотуудаар нэг явж ажлаа яриад, санхүүжилт татах зэргээр "хотын" гэх тодотголтой ажлууд руу тэр гүн шургалж орсон. Барилгын компаниудтай хэрэлдэж, лагерын замд хогоо хаяж буй иргэнтэй ч муудалцаж, тэрүүгээр нэг шууд дамжуулалт хийж, хаа сайгүй үсэргэсэн хүн болж гүйцэв, Х.Нямбаатар. Сайчилж хэлбэл, хүн төвт засаглалыг Х.Нямбаатар жинхэнэ утгаар нь ингэж хэрэгжүүлж байгаа юм.

Нөгөө талд, Х.Нямбаатарыг энэ олон ажилд хар муйхраар яг өөрийн санаснаар зүтгэхээр хана мөргөж байгааг нь хоолны фестивалиас харж болно.

Хотын төсвөөс 600 сая төгрөг зарцуулж, том том тогоонд Узбек тогооч нараар плов хийлгэж, Гандангийн лам нараар гурилтай шөл хутгуулав. Монголд ерөөсөө мэргэжлийн тогооч байхгүй юм шиг авирлаж байгаа юм. Хувийн хэвшлээс "Номадс", "Хаан бууз"-ынхан ирээд зогсоход л ямар хөөрхөн мэргэжлийн, зах зээлийн зарчмаараа харагдаж болохыг Х.Нямбаатар бүр мартатлаа өөртөө итгэлтэй болжээ. "Хот өөрөө л хийчихвэл сайн болчихно, ингэж зардлаа хэмнэнэ" гэж бодсных болов уу.

Төв талбай дээрээ хоолонд дугаарлаж, нийтийн том тогооноос аяга будаатай хуурга авахад цагдаа нар зохицуулалт хийж буй дүр зураг. Энэ нь Хятадын их удирдагч Мао Зедун улс орон даяар гангийн үйлдвэрлэл эрчимжүүлэх аян зарлаж, айл өрхүүдийн ширмэн сав суулгыг цуглуулан, тосгон бүр гар аргаар хайлуулангаа нийтийн гал тогооноос өрхүүдийг хооллож байсан их сэнсрэлтийн үеийг санагдуулна.

Хятадууд гар аргаар ган хайлуулж шалиагүй шиг Х.Нямбаатарын хувийн хэвшлийнхнээ орхиж, гандангийн лам нар хийгээд Узбек тогооч нараар хоол хийлгэсэн дүр зураг тийм мухардмал уур амьсгал төрүүлэв.

Хот үнэхээр хоолны фестивалиар мөнгө олмоор бол хувийн хэвшлүүдтэйгээ энэ аргачлалаа ярилцах, жил бүр уламжлал болгон явуулахад нь дэмжлэг үзүүлэх замаар санхүүгийн схемээ уячхаж болмоор. Гарц гаргалгааг яаж ийж хувийн хэвшлүүд рүү чиглүүлж, чаддаг хүмүүсээр нь чаддаг ажлыг нь хийлгэнгээ орлого төвлөрүүлж болмоор санагдах.

Саях youtuber, стриймэр IShowSpeed-ийн төв талбайд зочлохдоо "Монгол хоол нь хаана байна" гэж дуу алдсан нь ч маш томоор бодох ёстой мессеж байв. Тийн суугаад хоолоо идэж байтал дээврээс нь ус дусалж, гэнэт тавгүйтүүлчхэж байгаа нь хотынхны хотын даргаасаа мэдрээд байгаа тавгүйтэх мэдрэмжтэй адил санагдана.

Хоол хямдхан буй нь сайхан, амттай байгаа нь ч гоё. Гэхдээ тэр дугаарлаж жагсахыг нь хүртэл зохицуулж барьж байгаа нь нөгөөх эрх чөлөөт монголчуудад үнэхээр тээртэй санагдах нь тодорхой. Ийм энгийн анзааргыг хүчээр шийдээд ирэхээрээ л хар муйхарлалт болчхож байгаа юм.

Хотынхны хамаг стрессийг хөдөлгөж, бөөн уур унтуу болдог хэдхэн сэдэв л бий. Тэр нь ахуй байдлаас агаарын бохирдол, автозамын түгжрэл. Нийгмийн шинжтэйгээс хэтийдсэн баян, хоосны ялгаа.

Бүтцээр нь харахад, хэвийн хууль ёс, ном журмаар алгуурхан яваад энэ бүхэн шийдэгдэхгүй. Механик байдлаар нийтэд үл таалагдах олон алхам хийнгээ нийтийн байдлыг дээрдүүлсээр байх тийм замаар л явахаар харагдаж байгаа. Гэхдээ хоолны фестиваль мэт "жижиг" сэдэв дээрээ хүртэл Х.Нямбаатарын энэ механик ажиллагаа нэвт шувт ороод байхаараа л нийтийнхээ уурыг улам хүргээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:13

Яг тийм

Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:34

Ж.Мядагбадам нямбаатарыг голомттой найзлаад байхаар ноцох да�##�гавар эзэн са х а л аа саа аваа юу? Ш а а д а г хүүхэн шүү

Зочин
Зочин
4 сар 14, 2025 09:27
Reply to  Зочин

Мядагбадам хэнтэй ч хамаагүй ш а а лцдаг байх нь ээ
Тэгээд л мэдээ бичиж хүн дарамтлаж мөнгө гу�####�г юм уу даа ?

Зочин
Зочин
4 сар 14, 2025 09:36

Ядмаг сэтгэлгээтэй хүн шүү

Зочин
Зочин
4 сар 14, 2025 10:05

Тэгээд энэ хоолны ажлаа сайжруулаад л явна биз дээ хүмүүс яагаад очерлоод үйлчлүүлээд байгаа гэдэгт анхаарлаа хандуул худ�##� шүүмжилсэн хүмүүс ямар ч байсан ялагдсан энэ удаагийн хоолны фестив�##�ь урдаа тавьсан зорилтоо биелүүллээ

Арман
Арман
4 сар 14, 2025 10:05

Үхэж д�##�д ор!!!

Зочинолдох
Зочинолдох
4 сар 14, 2025 10:10

хотын иргэдээ баярлуулах ,стреснээс бага ч гэсэн ангижруулах санаа нь зөв ч нэг удаагийн арга хэмжээ биш арай өөрөөр сэтгэх хэрэгтэй болсон байхаа .бас л нэг бэлэнчлэх ба х�##�амжлах сэтгэлгээнд багтаад явчихлаа.хүүхэд з�##�уусд их онцгүй арга хэмжээ болсон

Зочинолдох
Зочинолдох
4 сар 14, 2025 10:12

ер нь ямар нэгэн юм тараах ,нөгөөдүүл нь горьдож хүлээдэг сэтгэхүйг хэзээ өөрчлөх вэ

Зочин
Зочин
4 сар 14, 2025 10:13

Ирэх жилээс улам сайжруулаад л явахгүй юу яагаад муу хэлээд байхад хүмүүс үйлчлүүлээд байгаа нь их онцлог худ�##� шүүмжилж цагаа бараад яахав хоолны фестив�##�ь зорилгоо биелүүлэв сэтгүүлч нар мэргэн жараахай болох гээд хэрэггүй

Боржуурын шахааны хулгайч
Боржуурын шахааны хулгайч
4 сар 14, 2025 10:37

Юун гудамжны хоол моол гэж солиороод байгаа лaлaр вэ? Огцор фи�####�а минь

Боржуурын шахааны хулгайч
Боржуурын шахааны хулгайч
4 сар 14, 2025 10:38

Пu3дaа минь

Зочин
Зочин
4 сар 14, 2025 11:13

Өөрөө бүгдийн хийж байгаа бол муу мeнeжeр эсвэл өөрийнх нь баг маш чадваргүй ажил унагадаг гэсэн үг

Цэнд
Цэнд
4 сар 14, 2025 12:05

Өөрсдөө санаачлаагүй байж ажил хийж байгаа хүнийг муулах хэрэггүй. Сайхан л арга хэмжээ байна.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 14, 2025 12:18

Төсөвийн мөнгөөр тоглогч , цавчаа хийдэг

Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:29

Uguun utgagui b##v huhdug zaluu baisan 1996 onoos medne saihanbilegtei unen naiz sain uhval dubai gereendeerch bga

Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:44

Сайхан л арга хэмжээ болсон. Нямбаатар удирдаж ажиллаж сурсан харагддаг. Зарим нэг соёлгүй бүдүүлэг хүмүүстэй таарсан тохирох үгийг зөв л хариу барьдаг.

Баяраа
Баяраа
4 сар 14, 2025 14:50

Та нар Нямбактерийг бизнес хийж байна гэж сонссон уу? Ийм идэх уух юм зохион байгуулж байж тэр их хөрөнгөтэй болж байгаа юм

Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:12

Яг уламжла лт тeхнологийг хадга лсан гандангийн гурилтай шөлийг амсаж үзэх юмсан гэж бодсоор байгаад амжсангүй э

Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:15

Доод хүмүүс муу байхаар л удирдагч өөрөө үсчиж гүйж хүндээ хөнгөнөөс өгөхөөс аргагүй болж сүүлдээ нэр нүүрээ ч бараад дуу�####�г даа. Нямбаатарын баг маш сул хүмүүс харагддаг. Ганц гялтайх боловсролтой нь eрөнхий архитeктор хүүхэн л байх. Бусад бүр нэг цүнх баригчаас цаашгүй шинжийн

Зочин
Зочин
4 сар 14, 2025 15:33

Бас ч гэж хийж бүтээх гэж оролдож байгаа хүн шүү дандаа муу т�##�аас нь харах юм боловсролтой мэдлэгэтэй дүр үзүүлсэн боловсон хулгайч нараас 100 хувь илүү шүү бид өөрчилтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй бусдын өөг харж гоочилохоос илүү өөрчилт шинэчилтыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй байхаа их хотын соёлтой ухамсартай иргэд болцгооёо

Зочин
Зочин
4 сар 14, 2025 17:05

Шүүмжлээд бга юм уу, магтаад бга юм уу... долигнуур хүүхэн бэ...

Mongol
Mongol
4 сар 15, 2025 00:28

Uur chuhal asuudluud zundui bn. Uzbekees togooch avchirch budaatai huudva hiideg ajlaa medehfuj uluntsuruudiin l ajil l daa

Болд
Болд
4 сар 15, 2025 10:16

За ша�##�даа энэ л�##�ар �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 15, 2025 18:09

Тэгэхдээ л ажил хийж байгаа нь Нямбаатар л юм нөгөө 126 - г бодвол. Сайн юмыг нь дэмжин урам өгч, муйхраар зүтгэж байгаа ажилд нь харааж ерөөхгүй шулуун хэлж, арга зам, сан�##� онолоо хэлж байв�##� хот оронд минь хэрэг болох буйзаа

Үнэнхүү
Үнэнхүү
4 сар 15, 2025 21:34

Миний бодлоор Хотын даргын хөнгөн шуурхай байд�##�, сул т�##�ыг ашиглаж, засгийг муухай харагдуулж Жонхуу болгох хар санаа агуулсан нөхдийн урхинд хуурагдаж, өөрийнх нь муугаар бодож олоогүй хөнгөн гоомой юм болох шиг байна. Хотын даргыг ашиглаж, хамтран зохион байгуулах нэрийн дор Уран эсэргүүцэгч нөхдүүд гарын үсэг цуглуулах нь Үндсэн гол зорилго, ажил нь байсан бололтой.

Play time nertei narcotics tsuglaraltiig boliylya
Play time nertei narcotics tsuglaraltiig boliylya
4 сар 16, 2025 16:07

Tsuivan festival hiivel olon emee.olon unchin mongol huuhd3d never boloh bailaa...ichihgui yurunhii said bolnoo geed bodoj yarij yabaa.eh oronch bus...

Play time nertei narcotics tsuglaraltiig boliylya
Play time nertei narcotics tsuglaraltiig boliylya
4 сар 16, 2025 16:08

Gazar chuluuluud byun hyatad irj barilga barindaa

Холбоотой мэдээ

Back to top button