Зукерберг Instagram, WhatsApp хоёрыг шүүхийн шийдвэрээр зарахдаа тулж магадгүй

Өнөөдөр /2025.04.14/ “Meta” компани түүхэндээ орж байсан хамгийн том монополын эсрэг шүүх хурал эхэлнэ. АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC) “Meta”-г 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp-ыг сайжруулахын тулд бус өрсөлдөөнийг арилгахын тулд худалдаж авсан гэж маргаж буй.
“FTC” сошиал платформын аварга болох “Meta”-г монополын эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг зургаан жилийн турш шалгасны эцэст энэхүү шүүх хурлыг хийж байгаа юм. Өнөөдрөөс эхлэх шүүх хурлын үр дүн нь 1.4 их наяд ам.долларын үнэлгээтэй “Meta” компанийн ирээдүйг шийднэ. Шүүгч ямар шийдвэр гаргаснаас хамаарч Марк Зукерберг Instagram болон WhatsApp-ыг зарахдаа тулж магадгүй байна.
Хэрвээ тус хоёр платформыг зарахаар болбол сүүлийн 40 гаруй жилд үзэгдээгүй томоохон хэмжээний корпорацын бутрал явагдана. 40 орчим жилийн өмнө “AT&T” компанийн үүрэн телефоны салбар дахь монопол задарч байсан юм. “Meta” компани мэдэгдэл хийхдээ Instagram, WhatsApp-ыг худалдан авсан нь хэрэглэгчдэд ашигтай байсан гэжээ. Тус компани шүүх хуралд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: NPR
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.