АНУ санамсаргүйгээр алдабан гаргасан иргэнийг Эль Сальвадор буцаахгүй гэдгээ мэдэгдлээ

Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-д айлчилж буй. Тэрбээр даваа гарагт /2025.04.14/ Цагаан ордонд зочлохдоо АНУ санамсаргүйгээр улс руу нь албадан гаргасан иргэнийг буцаахгүй, энэ нь яг л АНУ-руу террорист этгээд хууль бусаар нэвтрүүлэхтэй адил болно гэж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Эль Сальвадор улс руу олон арван хууль бус цагаачийг албадан гаргасан. Үүнийхээ хариуд АНУ тус улсад зургаан сая ам.доллар төлж байгаа юм. Гэвч энэ ажиллагааны үеэр Мэриланд мужийн оршин суугч Килмар Абрего Гарсиаг санамсаргүйгээр албадан гаргажээ. АНУ-ын Дээд шүүх Трампын захиргаа Гарсиаг буцааж авчрах ёстой хэмээсэн шийдвэр гаргасан. Мөн АНУ-ын засгийн газар түүнийг албадан гаргасан нь алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Тэгвэл шүүхийн баримт бичиг болон Цагаан ордон даваа гарагт /2025.04.14/ Гарсиаг буцааж хүлээлгэн өгөх хүсэлт Эль Сальвадорт гаргахаар төлөвлөхгүй байгаа гэдгийг харуулав. Шүүхийн баримт бичгээс харвал АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны албан тушаалтан мэдэгдэхдээ тус агентлаг “Гадаадын тусгаар тогтносон улсад буй харийн хүнийг хүчээр гаргах эрхгүй” гэж бичжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
орж ирэхийг нь зөвшөөрөхөд болно. Хүчээр тэр улсаас авчир гээгүй.