Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар улс олон нийтийн газар ЛГБТ+ үйл ажиллагаа зохиохыг хоригложээ

Унгарын парламент Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, засгийн газартаа ЛГБТ+ үйл ажиллагаа олон нийтийн газар зохион байгуулахыг хориглох эрх мэдэл олгожээ. Уг шийдвэрийг шүүмжлэгчид ингэж хориглосноор тус улс авторитаризм руу чиглэсэн алхам болно гэсэн юм.

Тус улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахын тулд хууль тогтоогчдын гуравны хоёр нь дэмжих ёстой байдаг. Парламентын хуралдаанаар тэрхүү нэмэлт өөрчлөлтийг 140 хууль тогтоогч дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэн юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч Fidesz-KDNP нам тус нэмэлтийг санаачилжээ.

Шинэ нэмэлт өөрчлөлт дээр хүүхдийн ёс суртахуун, бие бялдар, оюун санааны хөгжлийн эрх нь амьд явах эрхээс бусад эрхийг давамгайлна гэсэн байна. Тус нэмэлт өөрчлөлт гуравдугаар сард Унгарын парламент баталсан олон нийтийг хамарсан ЛГБТ+ үйл ажиллагааг хориглосон хуулийг хуулийн номонд коджуулж байгаа юм. Албан тушаалтнууд хориотой арга хэмжээнд оролцсон хүмүүсийг царай таних технологи ашиглан илрүүлж, 200 мянган унгар форинт (533 ам.доллар) хүртэл торгууль оногдуулах боломжтой.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button