2024 онд хамгийн их хөл хөдөлгөөнтэй байсан арван нисэх онгоцны буудал

Дэлхий даяар агаарын тээвэр сэргэж байна. 2024 онгоцоор зорчсон хүмүүсийн тоо анхны удаа ковидийн цар тахлын өмнөх үеэс давжээ. Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлөөс (ACI) даваа гарагт /2025.04.14/ гаргасан урьдчилсан мэдээллээр бол өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 9.5 тэрбум удаа хүмүүс онгоцоор зорчсон байна. Энэ нь 2019 оныхоос 3.8 хувь, 2023 оноос есөн хувиар өссөн үзүүлэлт юм. “ACI” нь 170 орны 2,181 нисэх онгоцны буудлыг хамруулсан байгууллага.
Тус зөвлөлийн ерөнхий захирал Жастин Эрбаччи “CNN Travel”-д хэлэхдээ “Агаарын тээвэр эргэн ирж байгааг хараад бид маш их баяртай байна. Ирээдүйд мэдэгдэхүйц өсөлт үзэгдэнэ гэж таамаглаж байгаа” гэжээ. Тэгвэл одоо 2024 онд хамгийн их хөл хөдөлгөөнтэй байсан арван нисэх онгоцны буудлыг харцгаая.
- Атланта хотын Хартсфилд-Жэксон нисэх буудал: 108.1 сая зорчигч, 2023 оноос 3.3 хувь өссөн.
- Дубайн нисэх буудал: 93.2 сая зорчигч, 2023 оноос 6.1 хувиар өссөн.
- Даллас хотын Форт Уорт нисэх буудал: 87.8 сая зорчигч, 2023 оныхоос 7.4 хувиар нэмэгдсэн.
- Токиогийн Ханеда нисэх буудал: 85.9 сая зорчигч, 2023 оноос 9.1 хувиар өссөн.
- Лондоны Хитроу нисэх буудал: 83.9 сая зорчигч, 2023 оноос 5.9 хувиар өссөн.
- Денверийн нисэх буудал: 82.4 сая зорчигч, 2023 оноос 5.8 хувиар нэмэгдсэн.
- Истанбулын нисэх буудал: 80.1 сая зорчигч, 2023 оноос 5.3 хувиар өссөн.
- Чикагогийн О’Харе нисэх буудал: 80 сая зорчигч, 2023 оноос 8.3 хувиар өссөн.
- Шинэ Делигийн нисэх буудал: 77.8 сая зорчигч, 2023 оноос 7.8 хувиар нэмэгдсэн.
- Шанхайн Пудон нисэх буудал: 76.8 сая зорчигч, 2023 оноос 41 хувиар өссөн.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.