Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын шүүх Навальныйтай холбоотой дөрвөн сэтгүүлчид хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйгийн үүсгэн байгуулсан агентлагт ажиллаж байсан дөрвөн сэтгүүлчид таван жил зургаан сар хорих ял мягмар гарагт /2025.04.15/ оноосон байна. Шүүх Антонина Фаворская, Сергей Карелин, Константин Габов, Артем Кригер нарыг экстремист үзэлтэй бүлгийн гишүүн байсан гэх шалтгаанаар өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш хорьж, шүүсэн юм.

Прокурорууд тэднийг Навальныйн Авлигатай тэмцэх сангийн (FBK) Youtube сувагт зориулж материал бэлдсэн гэж буруутгажээ. Тэрхүү сувгийг ОХУ гаднын агент болон экстремист байгууллага хэмээн тодорхойлж хориглосон. Украины дайн эхэлснээс хойш ОХУ гадаад, дотоодын сэтгүүлчдэд үзүүлэх шахалтаа эрчимжүүлсэн. Хорих ял сонссон дөрвөн сэтгүүлчийг дэмжигчид тэрхүү шүүх хурал нь сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө шийтгэх зорилготой гэж шүүмжилжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн гол өрсөлдөгч байсан Навальный олон жилийн турш Оросын элитүүдийн авлигын хэргийг шүүмжилж ирсэн юм. Тэр өнгөрсөн жил хойд туйлд байрлалтай хорих ангид ял эдэлж байхдаа гэнэт амь үрэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2025 10:24

Хөөрхий сөрж болохгүй нь гэцүү ч юм даа чааваас

Холбоотой мэдээ

Back to top button